Гар утасны салбарын хамгийн том арга хэмжээ болох Mobile World Congress өнгөрсөн сард Испанийн Барселон хотод болж өнгөрсөн юм. Энэхүү арга хэмжээний үеэр технологийн тэргүүлэх компаниуд 5G сүлжээг дэмждэг, эвхэгддэг утаснуудыг танилцуулж бидний төсөөлөлд байсан бүхэн бодит байдал болоход ойртож байгааг сануулсан билээ. Тэгвэл уг арга хэмжээний үеэр танилцуулагдсан шилдэг утаснуудыг хоёр төрөлд хуваан танилцуулъя.
5G СҮЛЖЭЭГ ДЭМЖДЭГ УТАСНУУД:
Huawei Mate X
Хятадын Huawei компани 5G сүлжээг дэмждэг мөн эвхэгддэг дэлгэцтэй утсыг танилцуулсан юм. Уг утас эвхэгдсэн үедээ 4.6 болон 6.6 инчийн хоёр дэлгэцтэй бөгөөд дэлгээтэй үедээ 8 инчийн таблет болж хувирдаг байна.
Процессор: Kirin 980
Батарей: 4,5000mAh
Шуурхай санах ой: 8GB,
Багтаамж: 512GB
Үнэ: 2,600 ам.доллар
Худалдаанд гарах хугацаа: 2019 оны дунд үе
LG V50 ThinQ 5G
Бусад эвхэгддэг утаснуудаас эвхэгдэх арга замын хувьд бага зэрэгтэй ялгаатай. Тодруулбал уг утасны хоёр дэлгэц нийлж нэг дэлгэц болохгүй юм. Харин тусдаа хоёр дэлгэцтэй гэсэн үг. Түүнчлэн гарын судсаар нээгддэг түгжээгээрээ онцлогтой.
Процессор: Snapdragon 855
Батарей: 4,000mAh
Шуурхай санах ой: 6GB
Багтаамж: 128GB
Үнэ: Хараахан тодорхой болоогүй.
Худалдаанд гарах хугацаа: Энэ зун
Samsung Galaxy Fold
MWC болохоос хэдхэн хоногийн өмнө Самсунг өөрийн танилцуулах арга хэмжээг зохион байгуулж олон шинэ бүтээгдэхүүнээ зарласан билээ. Үүний дотор 4 төрлийн Samsung Galaxy S10 болон эвхэгддэг Galaxy F багтсан юм.
Процессор: Snapdragon 855
Батарей: 4,380mAh
Шуурхай санах ой: 12GB
Багтаамж: 512GB
Үнэ: 1,980 ам.доллар
Худалдаанд гарах хугацаа: 4-р сарын 16
Samsung Galaxy S10 5G
Самсунгийн танилцуулсан утаснуудаас олны анхаарлыг хамгийн их татсан нь 5G сүлжээг дэмждэг Galaxy S10 байсан юм. Уг утас 6.7 инчийн дэлгэцтэй бөгөөд одоогоор үнэ нь тодорхой болоогүй байна.
Процессор: Snapdragon 855
Батарей: 4,500mAh
Шуурхай санах ой: 8GB
Багтаамж: 256GB
Үнэ: Хараахан тодорхой болоогүй
Худалдаанд гарах хугацаа: Энэ оны хоёрдугаар улирал
Xiaomi Mi Mix 3
5G сүлжээг дэмждэг Mi Mix 3 тун олон онцлох давуу талтай. Дэлгэцийнхээ араас гулгаж гарч ирдэг селфи камертай тул харьцангуй том дэлгэцтэй. Түүнчлэн дэвшилтэт камертай учир удаашруулсан бичлэгийг 960fps хурдаар хийж чадах аж. Энэ нь нэг секундэд 960 зураг дарах чадвартай гэсэн үг.
Процессор: Snapdragon 855
Батарей: 3,800mAh
Шуурхай санах ой: 6GB
Багтаамж: 64GB эсвэл 128GB
Үнэ: 680 ам.доллар
Худалдаанд гарах хугацаа: Энэ оны 5-р сар
ZTE Axon 10 Pro 5G
Уг жагсаалтад багтсан бусад утаснуудтай харьцуулахад ZTE Axon 10 Pro 5G тийм ч олон онцлох талгүй. Гэсэн хэдий ч гурвалсан камерын систем болон дэлгэц дээрх хурууны хээ уншигчаараа бусад утаснаас ялгарна.
Процессор: Snapdragon 855
Батарей: 4,000mAh
Шуурхай санах ой: 6GB RAM
Багтаамж: 128GB
Үнэ: Хараахан тодорхой болоогүй.
Худалдаанд гарах хугацаа: Энэ оны эхний хагас
Эвхэгддэг утас
Энэ төрөлд одоогоор шилдэгт тооцогдох хоёр утас байгаа нь дээр танилцуулсан Самсунгийн Fold болон Huawei-ын Mate X билээ. Энэ хоёр утаснууд тун удахгүй худалдаанд гарах бол ТCL, Oppo тэргүүтэй компаниуд өөрсдийн эвхэгддэг утасны зөвхөн туршилтын загварыг харуулсан юм.
Samsung Fold
Huawei Mate X
TCL-ын туршилтын хувилбар
Oppo-ын туршилтын хувилбар