1872 оны гуравдугаар сарын 16. FA цомын анхны финал болов.
Английн Football Association Challenge Cup буюу одоогоор FA cup-ийн шигшээ тоглолт 1872 оны энэ өдөр болж байжээ. Тус тэмцээний 1871-1872 оны анхны улиралд 15 баг оролцож байсан юм. Шигшээ тоглолтод Wanderers клуб Royal Engineers клубыг хожсон нь ердөө дөрвөн тоглолтын дараа аварга болсон тохиолдол болжээ. Лондон хотын Kennington Oval-д болсон уг тоглолтыг 2000 гаруй хүн үзэж байв.
1926 оны гуравдугаар сарын 16. “Хошин урлагийн хаан” төрөв.
Олонд “Хошин урлагийн хаан” гэж алдаршсан Жерри Льюис 1926 оны энэ өдөр төржээ. Америкийн жүжигчин, дуучин, найруулагч, продьюсер Жерри 1940 оноос Дийн Мартинтай хамтран ажиллаж, ихээхэн алдар нэрт хүрсэн юм. Тэрээр анх 1960 оноос ганцаарчилсан бүтээлүүдээ хийх болсон аж. Түүний бүтэн нэрийг Жозеф Левич гэдэг бөгөөд 2017 оны наймдугаар сарын 20-нд 91 насандаа өөд болсон юм.
1968 оны гуравдугаар сарын 16. General Motors 100 сая дахь автомашинаа үйлдвэрлэв.
1908 онд АНУ-д байгуулагдсан General Motors компани 1968 оны энэ өдөр 100 сая дахь автомашинаа үйлдвэрлэж байжээ. Өдгөө Олон улсын корпорац болтлоо өргөжсөн уг компанийг Уильям Дурант, Чарлес Стюарт Мотт, Фредерик Смит нар анх үүсгэн байгуулсан юм. 100 сая дахь үйлдвэрлэсэн машин нь Oldsmobile toronado гэх загварын машин байжээ.
А.Эрхэмбаяр
Эх сурвалж: onthisday.com