"Олсон хүний олз, хаясан хүний хохь" гэж үгийг хэзээ, хэн зохиосон юм бүү мэд. Гэвч монголчууд бидний дунд одоо цагт огт хэрэглэмгүй зарим сонин үгс байдгийн нэг энэ. Та өчүүхэн олз олж баярлах нэгэн өдөр байвч, хамаг зүйлсээ хаяж гээн харуусан гашуудах өөр нэгэн өдөр ирэх нь бий. Тэр үед "хаясан хүний хохь" гэдэг үг танд хэр тусах бол. Хэрвээ нийгэмд хүний хаяж гээгдүүлсэн эд зүйлсийг буцаан өгдөг соёл тогтсон бол эд зүйлсээ хаясан ч түгших зүйлгүйгээр хүлээн суух биз.
Харин ийм нийгмийг тогтоохын тулд өөрийнх биш л бол ямар ч эд зүйлд хүрч болохгүй гэдгийг хүүхдүүддээ бага байхаас нь сайтар ойлгуулж заншаарай.
Хэрвээ хүүхэд чинь ангийнхаа хүүхдийн үсний боолт, чихэр, тоглоомыг аваад ирсэн бол “миний хүүхдийн эд зүйл биш бол буцаагаад байранд нь тавиарай. Эсвэл эзэнд нь өгөөрэй. Хүний юманд битгий хүрч байгаарай” гэдгийг заавал хэлж, сургах хэрэгтэй юм.
болохгүй үед нь болохгүй гэдгийг ойлгуулж, зөв тийш залж чиглүүлвэл хожмын өдөр үр хүүхдүүд тань танд баярлах болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Тоглоомын талбайд ч бас бусад хүүхдийн тоглоомонд хүрч болохгүйг, хүрэхийг хүсч байгаа бол заавал зөвшөөрөл авч, тоглоомын эзэн хүүхэдтэй ярилцах ёстойг ойлгуулаарай. Хүүхэд таны бодсоноос илүү ухаантай. Тиймээс тэд нөхцөл байдлыг ойлгох болно. Хэрвээ хүүхэд чинь тухайн эд зүйлс, тоглоомыг авахыг маш их хүсэж, магадгүй уйлж эсэргүүцвэл түүнийг тайвширтал нь хүлээгээд, намуухан боловч шийдэмгүй байдлаар “бусдын эд зүйлсэд хүрч болохгүй” гэдгийг ойлгуулахыг хичээгээрэй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүслийг гүйцээх ёстой ч болохгүй үед нь болохгүй гэдгийг ойлгуулж, зөв тийш залж чиглүүлвэл хожмын өдөр үр хүүхдүүд тань танд баярлах болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Харин та бусдын эд зүйлд хүрч болохгүйг эртнээс ойлгуулахгүй бол түүний хор уршиг их байх болно.
Хүн эд зүйлсээ хаяж, гээгдүүлж болно. Хэдийгээр хаяж гээгдүүлсэн эд зүйлс байсан ч тэр таных биш бол олсон зүйлээ цагдаагийн байгууллагат хүлээлгэн өгөх, эс бол түүнд огт хүрэхгүй байх нь соёлт хүний үүрэг юм.
Жишээ нь, бэлэн мөнгөний машин дээр таныг очих үед тухайн машинаас бэлэн мөнгө гараад ирлээ гэж бодъё. Хэрвээ тухайн хүн багаасаа бусдын эд зүйлд хүрч болохгүйг ойлгож, ухаарсан хүн байвал тухайн бэлэн мөнгийг ойролцоох банкных нь салбарт хүлээлгэн өгөх болно. Харин бусдын эд зүйлсийг “олсон хүний олз” хэмээн хүлээж авдаг хүн бол түүнийг өөрийн мөнгө мэт авч ашиглана. Ингэснээр торгууль, шийтгэл хүлээх юм.
Зөвхөн эд зүйл төдийгүй бусдын бие эрхтэн, өмссөн хувцас зэрэгт хүрч болохгүй. Хүүхэд бүр өөр өөр, тэрхүү өөрийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандахыг багаас нь сургаарай.
Та хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх нь энгийн зүйлсээс эхэлнэ гэдгийг санаарай.