Зөвлөх үйлчилгээ нэрийн дор ядуу орнуудаас мөнгө сааж, хөлждөг бизнес хөгжиж буй орнуудын хөгжлийн тушаа болоод байна. Гадаадын том компаниуд “зөвлөж, тусална” хэмээн хөгжих гэж ядарч цөхөрч яваа орнуудын чихэн дээр цэцэг ургуулаад, тусалж, дэмжсэн нь үгүй. Харин зовлонгоор нь зоос олсоор өдий хүрлээ. Хөгжингүй орнуудын энэ боловсон залиланг илчилж, эрс шүүмжлэгчдийн дуу хоолой чангарч эхлээд байгаа юм.
Дэлхийн санхүүгийн салбарын толгой байгууллагын нэг болох ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс зөвлөх нэрээр дорой буурай орнуудын халаасыг хоослохоо боль хэмээн хатуухан үг чулуудсан. “Хэрэв энд зөвлөх үйлчилгээний McKinsey, Boston Consulting болон бусад компанийн төлөөлөл байгаа бол намайг анхааралтай сонсоно уу” хэмээн анхааруулаад “Хөгжих гэж яваа орнууд стратегийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа олон улсын зөвлөхүүдийг хэдэн сая ам.доллараар хөлсөлж, мөнгөө үр ашиггүй цацаж байна” хэмээн чуулганы индрээс мэдэгдсэн юм.
МАНАЙД Ч СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ЗӨВЛӨХ НЭРТЭЙ ИДЭХЭЭС ӨӨР ИД ШИДГҮЙ “ЗӨГИЙ”-НҮҮД ҮҮРЛЭХ БОЛСОН
Дэлхийн 190 орчим орныг нэгтгэсэн ОУВС-г толгойлдог, санхүүгийн салбарын нөлөө бүхий манлайлагч Кристан Лагард мэдэмхийрэгчдээс хол байхыг сануулсан нь дэлхийн цөөнгүй хэсгийн загатнасан газар нь маажих шиг болов.
Гоё сайхан үгээр ховсдож, ТЭЗҮ гэх хэдэн хуудас цаас чулуудчихаад, хариуд нь хамаг мөнгийг нь хуу хамж оддог олон улс дамнасан энэ төрлийн бизнес өсөн өндийх гэж зүтгэж буй ядарсан орнуудыг холгож, мөнгө саасаар байна. Манайд ч сүүлийн жилүүдэд зөвлөх нэртэй идэхээс өөр ид шидгүй “зөгий”-нүүд үүрлэх болсон. Ялангуяа, хяналт, хариуцлага, чадавх муутай төрийн байгууллага, түүний харьяа компаниудад мөнгөнд амташсан зөвлөхүүд үүрлэж, шим шүүсийг нь сорж сууна.
Гэхдээ гадаадын өндөр үнэтэй зөвлөхүүдийн байгуулсан гавьяа, ажлын үр дүн нь үзэгдэж харагддаг бил үү. Манай мангаруудыг баахан онолоор бөмбөгдөж, цаас үйлдвэрлэж байгаад Монголоос мөнгийг нь салгаж аваад, алга болсон жишээ цөөнгүй.
Гэтэл зураг төслийг буруу хийсэн компани Монголын төрөөс зургаан тэрбум төгрөг аваад, алга болсон.
Монголын нүүрсний зах зээлийг нээнэ хэмээн гайхуулж байсан шинэ төмөр зам төсөл яасан билээ. Манай улсын хөгжлийг хурдасгана хэмээн сайрхаад байсан төсөл өдгөө Монголын хөгжил дэвшлийг боомилж буй хамгийн том гав гинж болчихоод байгаа. Төмөр замаа тавиагүйгээс өнөөдөр бид арчаагаа алдаж, нүүрс ачсан автомашинууд байсхийгээд л хилийн боомтод хэдэн зуун километр үргэлжилсэн цуваа үүсгэдэг.
Энэ төслийн стратегийн зөвлөхөөр дэлхийд алдартай McKinsey компани ажилласан. Гэтэл шинэ төмөр замын зураглалыг буруу хийснээс Хятад, Монголын төмөр замын уулзах цэг нь зөрсөн. Зөрлөгийг нь нийлүүлэхийн тулд Монгол улс дахин 100-150 сая ам.доллар зарцуулах шаардлагатай. Гэтэл зураг төслийг буруу хийсэн компани Монголын төрөөс зургаан тэрбум төгрөг аваад, алга болсон. Одоо би овоолсон шороо, олон улсад гологдох ТЭЗҮ-тэй хаашаа ч хөдөлж чадахгүй таг гацчихаад байгаа.
ГАДААДЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АМ.ДОЛЛАРЫН ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛДӨГ
Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчдийн мөнгийг шимж сорсон харийн зөвлөхүүдийг сөхсөн. Одоогоос 34 жилийн өмнө төрийн өмчит томоохон компаниудын нэг “Эрдэнэс оюутолгой” компани олон тэрбум төгрөгөөр зөвлөх үйлчилгээ авч байжээ. Тэр бүү хэл, Монголд сард төрийн мөнгөнөөс гаргаж, 188 мянган ам.долларын үнэтэй санхүүгийн зөвлөх үйлчилгээ авдаг төрийн өмчийн компани байсан нь шуугиан тарьж байсан юм.
Ер нь манай уул уурхай, санхүү, хөрөнгийн зах зээл гээд олон салбарынхан гадаадын зөвлөхийг бурхан шиг тахин шүтчихсэн. Гэтэл гадаадаас зөвлөх үйлчилгээ авахаар Монгол улсын урсгасан мөнгө ам.долларын ханшид нөлөөлж, урсгал дансны алдагдал өсөхөд хүргэдэг гэдгийг Монголбанкнаас мэдээлсэн.
- Хөгжих гэж яваа орнууд стратегийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа олон улсын зөвлөхүүдийг хэдэн сая ам.доллараар хөлсөлж, мөнгөө үр ашиггүй цацаж байна.
- Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчдийг мөнгийг шимж сорсон харийн зөвлөхүүдийг сөхсөн.
- Хамтын ажиллагаа, түншлэл зэрэг ажил хэрэгч нэрээр өнгөлөн далдалж, зөвлөх үйлчилгээг зүгээр л мөнгө угаах арга болж, хувиргасаар байна.
Тийм компани зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар болов, тэр төсөлд хэдэн сая ам.долларын зөвлөх үйлчилгээ авна... Ийм мэдээлэлтэй уншигч та ч цөөнгүй таардаг биз.
Саяхан л гэхэд төрийн өмчит зарим нэг компани цэвэр ашгийнхаа 30 гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гадаадын санхүү, хуулийн зөвлөх болон бусад үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан.
Гэтэл монгол хүний, монгол залуусын саруул ухааныг үнэлж, ашиглахгүй атлаа гадаадынханд хөл алддаг.
Хамтын ажиллагаа, түншлэл зэрэг ажил хэрэгч нэрээр өнгөлөн далдалж, зөвлөх үйлчилгээг зүгээр л мөнгө угаах арга болж, хувиргасаар байна. Ажлаа хийж чадахгүйдээ аргаа барьсан албан тушаалтнууд бидний татварын мөнгөөр зөвлөх худалдаж авч, баруун, солгойгүй цацаж байна. Манай төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд төсвийн зардалд байнга дарамт болохоор данхар бүтэцтэй, олон хүнтэй атлаа дахиад төрийн мөнгөөр гадаадаас зөвлөх үйлчилгээ авдаг.
Гадаадуудын энэ үйлчилгээ одоо ажлаа мэддэггүй дарга нарын хариуцлагаас зугтаах арга саам болтлоо дэлгэрлээ. Асуудал нь илэрхий, чадалтай судлаачид, туршлагатай хүмүүс нь байсаар байхад гаднын зөвлөх гэж хөл алдаж, мөнгө гарздах хэрэг байна уу. Нэг үеэ бодоход монгол залуус гадаадын томоохон их сургуулиудад боловсорч, дэлхийн хэмжээний том компаниудад мөр зэрэгцэн ажиллах болсон. Гэтэл монгол хүний, монгол залуусын саруул ухааныг үнэлж, ашиглахгүй атлаа гадаадынханд хөл алддаг.
Дутуугаа нөхөхийн тулд гадаадаас зөвлөх үйлчилгээ авч, давхар зарлага гаргадаг намчдыг төрөөс хөөж, чаддаг мэдэх мэргэжилтнүүдийг нь ажиллуулбал төрийн алба, Монголын хөгжлийг сэвхийтэл босгоод ирнэ. Сүүлийн 30 орчим жил Монгол улс гадаадын зөвлөхүүдийн яв гэсэн замаар л явлаа.
Тэдэнд зөвлүүлээд хөгжчихдөг байсан бол одоо бид хөгжлийн манлайд хүрчихсэн яваа. Гэтэл тэд бидний толгойг угааж, олсон хэдийг ч маань үрснээр өөр юу хийж, гийгүүлэв. Ер нь өнөөдөр гадаадын зөвлөхүүдийн ачаар хөгжиж, дэвжсэн улс дэлхийд байхгүй. Харин хүнээ хөгжүүлж, иргэнээ дэмжиж нийгэм л өсөн өндийж, хөгжин дэвждэг.