"Ай Эм Трэйдинг" ХХК 2011 онд гадаад дотоод худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Компанийн хөгжлийн явцад ХБНГУ-ын “SEW-EURODRIVE”, Швед-Швейцарын “АВВ”, Израиль улсын “Solcon Industires Ltd”, ОХУ-ын “Русэлпром” компаниудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллан хөтлүүрийн техник, хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүр, давтамж хувьсгуур, зөөлөн асаалтын төхөөрөмж зэргийг зах зээлд үйлдвэрээс нь шууд нийлүүлж байна.
Мөн хэрэглэгчдийн ашиглаж буй тоног төхөөрөмжийн шинэчлэлийн тооцооллыг дээрхи компаниудын мэргэжилтнүүдийн хамт гүйцэтгэн, ашиглалт, засвар үйлчилгээний сургалт зохион байгуулж, суурьлуулалтыг удирдан явуулж, хэрэглэгчдэдээ хүлээлгэн өгдөг.
Манай компани Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын дулааны цахилгаан станцуудад нүүрс тээвэрлэх конвейерын иж бүрдэл дамжуулгын техникийг удирдлагын хамт шинэчлэх төслүүдийг хийж гүйцэтгэсэн. Тухайн салбарт ижил ажлууд үргэлжлэн шат дараатайгаар хийгдэж буй болно.
Мөн уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэр, Оюу Толгой, Энэржи Ресурс, АПУ, MCS Asia Pacific Brewery, Витафит, Улаанбаатар гурил, Эрдэнэт Фүүдс, MCS Coca-Cola зэрэг үндэсний үйлдвэрлэгч компаниудын ханган нийлүүлэгчээр ажиллаж байна.