Mongolia Mining-2019 үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй “Трансвест Монголиа” ХХК-ийн Худалдаа, Маркетинг хариуцсан захирал Д.Болдсүхээс арга хэмжээний талаар тодруулсан юм.
Трансвест Монголиа компанийн хувьд Mongolia Mining үзэсгэлэнд хэзээнээс оролцож байгаа вэ? Үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байна вэ?
Бид Японы Комацу брэндээр тус үзэсгэлэнд 5 дахь жилдээ дараалан оролцож байна. Жилээс жилд оролцогч байгууллагууд болон цар хүрээ нь өсөн нэмэгдэж ирсэн учраас үзэсгэлэнд ач холбогдол өгч оролцож байгаа.
Mongolia Mining үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр гурав дахь жилдээ ажиллах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч компаниар оролцох ач холбогдол нь чухам юу вэ?
Манай компанийн алсын хараа бол Монголын зах зээл дээр уул уурхайн техник тоног төхөөрөмжийн шилдэг нийлүүлэгч болох юм. Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохын хамгийн гол ач холбогдол нь уул уурхайн компаниудад зах зээл дээр эзэлж байгаа байр сууриа бататган таниулах, компанийн хувьд богино хугацаанд тоног төхөөрөмжийн зах зээл дээр хамгийн нөлөө бүхий тоглогч болсныг илтгэн харуулах, чанар үнэ үйлчилгээний хувьд өөрийн өвөрмөц онцлогтой Япон техникийг Канад, Австрали менежментээр Монгол залуучуудын ажлын арга барилд хэрхэн амжилттай нэвтрүүлж байгааг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм.
Иймээс ч бид энэ үзэсгэлэнг ивээн тэтгэж, санхүүгийн хувьд дэмжиж туслахаас гадна, зохион байгуулагчдад өөрсдийн зүгээс ач холбогдолтой санал зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг.
Цаашид Mongolia Mining шиг олон улсын чанартай, зохион байгуулалт сайтай үзэсгэлэн яармаг тогтмол зохион байгуулагдаасай гэж боддог.
Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?
Комацу үйлдвэрээс жил бүр маш олон технологийн дэвшлийг агуулсан шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлдэг. Бид энэ удаа Комацу PC1250 экскаватор, шинэ загварын HD465 авто самосвал танилцуулахаар ажиллаж байна. Мөн газартай харьцах эд анги үйлдвэрлэгч “Hensley” брэндийн төлөөлөгчид энэ үзэсгэлэнг тусгайлан зорьж ирэн бүтээгдэхүүнээ танилцуулах юм.
Трансвест Монголиа компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг уншигчдад өгнө үү?
Япон инженерийн оюун ухаанаар бүтсэн техник тоног төхөөрөмж, авто машиныг Монголчууд бид сайн мэддэг боллоо. Энэ нь ч манай борлуулалт, ажлын амжилтанд шууд тусч байна.
2018 он манай хамт олны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байсан бөгөөд 2019 онд бид энэ амжилтаа бататган ахиулж Япон улсад үйлдвэрлэгдсэн автосамосвал, экскаватор, бульдозер, авто грейдэрийг алт, нүүрс, зэс, төмрийн хүдрийн олборлолт хийдэг уул уурхайн компаниудад нийлүүлэн ажиллаж байна.
Уул уурхайн салбарын томоохон төлөөлөл болсон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ?
Ойрын жилүүдийг бид маш өөдрөгөөр харж байгаа, ялангуяа Монгол улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх, баялгийн сангийн талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын санал санаачилга зэрэг нь уул уурхайн салбарт дорвитой эерэг өөрчлөлт авчрах нь дамжиггүй. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн эрэлт, хэрэгцээ, үнийн өсөлт зэрэг нь Монгол улс шиг уул уурхайгаас төсвийн зонхилох орлогоо бүрдүүлдэг оронд маш таатай он жилүүд байх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Түүнчлэн дэлхий нийтийн чиг хандлага хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чиглэж, ашигт малтмалын өртөг зардлыг бууруулж, байгаль орчинд хор нөлөө багатай техник технологи ашиглах шаардлага тулгарч байгаа нь манай хамт олны алсын хараа, ирээдүй хэтийн төлөвтэй яв цав нийцэж энэ нь эргээд манай компанийн хувьд том давуу тал болж байгаа юм.
Танд баярлалаа.