Монголын тоглоом хөгжүүлдэг залуучуудыг идэвхжүүлэх, дэлхийн зах зээлд хамтдаа өрсөлдөх цаашлаад “Mobile Game community” үүсгэх зорилгоор Номадик Бэйр ХХК хамт олны зүгээс MGDC тэмцээнийг зохион байгуулж байгаа аж. Номадик Бэйр ХХК нь дэлхийн зах зээлд 2 тоглоомоо амжилттай нэвтрүүлээд байгаа компани юм.
Уг тэмцээний нэгдүгээр шатанд одоогоор нийт 44 багийн 145 хөгжүүлэгч бүртгүүлээд байгаа бөгөөд оролцогчид хэдэн ч бүтээлээр өрсөлдөх боломжтой. Харин тэмцээн зохион байгуулагчийн зүгээс бүтээл бүрийн оюуны өмч болон нууцлал дээр анхаарч ажиллах юм байна.
Энэхүү тэмцээн нь дараах гурван шатнаас бүрдэнэ:
I үе шат (2019.02.18 - 3.18)
Бүтээл хүлээн авах үе: Тоглоомын санаа буюу гол тоглолтын хэсгийг дүрс бичлэгээр (.mp4, .mov) хүлээн авах бөгөөд тухайн бичлэг нь зөвхөн тоглолтын хэсгийг харуулсан 15-30 секундийн урттай байх хэрэгтэй. Энэ шатанд тоглоом бүрэн хэмжээгээр дууссан байх шаардлага байхгүйг сануулъя. Жишээг эндээс үзэх боломжтой.
II үе шат (2019.03.20 - 03.29)
Prototype бүтээх үе: I шатанд шалгарсан 20 оролцогч өөрсдийн бүтээлийн prototype-г .APK өмнөтгөлтэйгөөр илгээнэ. Бүтээлийг илүү сайжруулан тоглолтын хэсгийг тод харуулах шаардлагатай.
III үе шат (2019.04.04)
Шалгаруулалтын үе: II шатнаас шалгарсан багууд III шатанд өөрсдийн бүтээлийн танилцуулгыг (presentation/speech) хийж эцсийн шүүлтийг зохион байгуулагч тал хийнэ.
Шагналын сан:
1-р байр: 5,000,000₮ болон тоглоомыг ОУ-ын зах зээлд гаргах, хамтран ажиллах эрх
2-р байр: 3,000,000₮ болон хамтран ажиллах эрх
3-р байр: 2,000,000₮ болон хамтран ажиллах эрх
Дэлгэрэнгүй мэдээллийг тэмцээний Фэйсбүүк, вебсайт болон 88017218, 88021087, 88102222 дугаараас аваарай.