Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийг Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр засахаар болжээ.
Тус цэцэрлэгийн барилгыг 1983 онд ашиглалтад оруулсан бөгөөд нийт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт 310 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Цэцэрлэгийн барилгад жил бүр урсгал засвар хийдэг ч дулааны шугам болон дээврийг нь иж бүрэн шинэчлэх шаардлагатай байгааг тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Буянжаргал хэлжээ.
Сонгинохайрхан дүүрэг Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөртэй хамтран ажилласны 20 жилийн ой энэ онд тохиож буй тул 92 дугаар цэцэрлэг засвар хийхээр болсон байна.
Засварт шаардлагатай 199 сая төгрөгийг тус хөтөлбөрөөс санхүүжүүлнэ. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хэдийгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, засах ажил хийж байгаа ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Цаашид хувийн хэвшлийг цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж барих, засах ажилд татан оролцуулах ажлыг эрчимжүүлнэ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Энэ онд “Өвсний үндэс” хөтөлбөрөөс нийслэлийн гурван цэцэрлэгийг засах ажээ.