Буцах
2019.03.12 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ
2019-03-12
0
0
2019-03-12
- БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн төслийн арилжааны гэрээг шинэчлэн байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо. Засгийн газар болон нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, замын ажлын гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай замын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлж, 2019 ондоо багтааж бүрэн ашиглалтад оруулах гэрээг өнөөдөр үзэглэлээ.
- Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн дүн мэдээг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. ҮСХ ажиллагсдын дундаж цалинг улирал тутам мэдээлдэг. 2018 оны дөрөвдүгээр улиралд дундаж цалин 1 120 мянган төгрөг болж, өмнөх улирлынхаас өсчээ.
- Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон яам, нийслэлийн соёлын асуудал хариуцсан албаныхантай Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей болон Монголын үндэсний музейд очиж, музейн байр, ашиглалт, үзмэрийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар санал солилцлоо. Ерөнхийлөгч музей нь хүүхэд, залуусын хүмүүжил, соён гэгээрлийн ажилд маш тустай учраас салбарын сайд, ажилчдыг байлцуулан музейн байр, ашиглалт зэрэг энэ салбарт тулгарч байгаа зарим асуудлын хүрээнд санал солилцон, шийдвэрлэх гарц эрэлхийлэхээр зарим музейн үйл ажиллагаатай танилцасан байна.
- Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн зарим дунд сургуулийн элсэлт болон төлбөрийн мэдээллийг хүргэж байна.
- Гялгар улавчийг хэрэглээнээс халсан гэр хорооллын дундах үлгэр жишээ цэцэрлэг Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны гэр хороолол дунд байрлах 201 дүгээр цэцэрлэг гялгар уутан улавчийг бүр мөсөн халжээ. Эднийх 2018 оны хичээлийн жилийн эхэнд эцэг, эхчүүдээс улавчны материалын мөнгө хураан авч, захиалгаар оёулсан бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ хүргэх, авахдаа улавчийг үнэ төлбөргүй хэрэглэдэг байна.