Huawei: Ирэх өдрүүдэд илүү олон зүйлийг шинээр танилцуулах болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-03-13 08:59 GMT+8

Хятадын Huawei компани удахгүй худалдаалагдаж эхлэх P30 Pro ухаалаг утасныхаа камерын хүчин чадлыг харуулах хэд, хэдэн зургийг цахим хуудсандаа нийтэлсэн ч тэдгээр зураг нь мэргэжлийн камераар авсан зургууд байжээ.

Галт уулын дэлбэрэлтийг харуулах энэхүү зургийг нэгэн зурагчин 2009 онд авч байсан нь батлагдсан байна.

Нийтэлсэн зургуудын нэг болох уг зургийг мөн л өөр нэгэн гэрэл зурагчин 2013 онд авч байжээ.

Өнгөрсөн наймдугаар сард Huawei компани Nova 3 ухаалаг утасныхаа камерын хүчин чадлыг харуулсан өөргийг (селфийг) DSLR буюу мэргэжлийн камераар авсан болох нь ил болж байсан түүхтэй.

Хэвлэлүүдийн шүүмжийг багагүй дагуулж байгаа уг явдалд Huawei-ын зүгээс дараах мэдэгдлийг албан ёсоор өгчээ.

“Сүүлд нийтэлсэн P30 ухаалаг утасны зурагт хуудаснуудын талаар зарим нэг буруу ойлголт байна. Тэдгээр зурагт хуудаснуудад ашигласан гэрэл зургууд нь P30 ухаалаг утасны камерын хүчин чадал, нөөц бололцоог жишээ байдлаар харуулах зорилготой. Түүнчлэн ашиглагдсан зургуудын эрхийг бид зохих хууль дүрмийн дагуу худалдан авсан. Хэвлэл мэдээллийнхэн манай зурагт хуудсанд анхаарлаа хандуулсанд талархаж байна. Ирэх өдрүүдэд илүү олон зүйлийг шинээр танилцуулах болно” гэжээ.

Эх сурвалж: GSMArena

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ