Японы Сансар судлалын агентлаг автомашин үйлдвэрлэгч Тоёотатой хамтран зургаан дугуйтай сансрын роботыг бүтээхээр болсноо мэдэгджээ. Төлөвлөгөөний дагуу уг робот 2029 онд саран дээр газардах аж.
Хэмжээгээрээ 2 бага оврын автобустай тэнцэх уг робот 10,000 км зайд хоёр хүртэлх зорчигчийг тээвэрлэх чадалтай бөгөөд ингэхдээ нарны эрчим хүч болон Тоёотагийн тусгай технологийг ашиглах юм байна.
Дотроо 13 м.кв хүн амьдрах талбайтай байхаар бүтээгдэж байгаа ба саран дээр сансрын нисгэгчдээс өмнө очиж бие даан үүргээ гүйцэтгэх чадвартай аж. Харин сансрын нисгэгчид саран дээр очих үед автоматоор тэдний байгаа байршил руу очдог байх гэнэ.
Танилцуулга бичлэг
Японы Сансар судлалын агентлагийн уг мэдэгдэл сансар судлалын салбар тун идэвхтэй байх үед гарч таарлаа. Учир нь хэдхэн хоногийн өмнө SpaceX-ын Crew Dragon хөлөг Олон Улсын Сансрын Станцад амжилттай залгагдсан. Харин Хятад улс сарны цаад талд хүрснийхээ дараахан сансарт нарны эрчим хүчээр ажилладаг станц барих төлөвлөгөөгөө нийтэд зарласан билээ.
Тоёотагийн бүтээж буй энэхүү зургаан дугуйтын ижил төрлийн роботуудаас ялгарах нэг зүйл нь зорчиж байгаа хүндээ өгөх тав тух, эрх чөлөө юм. Зорчигчдын тав тухыг хангахуйц сансрын тээвэрлэгчид бий болно гэдэг нь хүн төрөлхтөн сансарт амьдрах мөрөөдлийг нэг шатаар ойртуулж буй үйл явдал билээ.
Эх сурвалж: Engadget