Энэ өдөр дэлхийн түүхэнд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-03-13 14:05 GMT+8

1781 оны гуравдугаар сарын 13. Тэнгэрийн ван /Uranus/ гарагийг нээв

Нарны аймгийн гурав дахь том, дөрөв дэх хүнд энэ гарагийг Герман гаралтай Англи эрдэмтэн Уильям Хершель нээжээ. Тэрээр өөрийн бүтээсэн дуран авайгаар хараад эхэндээ сүүлт од хэмээн бодсон байна. Хамгийн багадаа -224⁰С хүрдэг Тэнгэрийн ван нь нарны аймгийн хамгийн хүйтэн гадаргатай гараг юм. Нийт 27 дагуултай “мөсөн гараг”-ийн гадаргын салхины хүрд 250 м/с хүрдэг аж.

1852 оны гуравдугаар сарын 13. “Авга Сэм” хүүхэлдэйн киног анх толилуулав

“Авга сэм” гэх нэр нь 1812 оны үед Америкийн армийг хоолоор хангаж байсан мах савлагч Сэмүэл Уилсоны нэрнээс гаралтай юм. Учир нь тухайн үед түүний савласан махны дээр “U.S.” буюу “United States” гэх тэмдэглэгээ тавьдаг байсан бөгөөд цэргүүд түүнийг нь “Uncle Sam” гэж нэрлэх болжээ. Ийнхүү 1852 оны энэ өдөр уг алдарт дүрийг хүүхэлдэйн кинонд мөнхөлсөн байна. “Авга сэм” тухайн үедээ залуусыг цэргийн албанд уриалж, тэдэнд итгэл найдвар өгдөг Америкийн цэргийн төдийгүй Америк улсын бэлгэдэл болоод байсан юм.

2004 оны гуравдугаар сарын 13. Лучано Паваротти сүүлчийн тоглолтоо хийв

Италийн алдарт дуурийн дуучин, тенор Лучано Паваротти энэ өдөр Нью-Йорк хотын Метрополитан дуурийн театрт “Тоска” дуурийг тоглосон нь түүний хамгийн сүүлчийн тоглолт байв. 1961 оноос түүний дуурийн дуучний замнал эхэлсэн бөгөөд 1990-2000 оны үед хамт дуулдаг байсан алдарт “The Three Tenor”-ийн нэг юм. Тэрээр дуурь дуулж эхэлсэн цагаасаа хойш 100 сая гаруй цомогоо зарж, борлуулжээ.

Эх сурвалж: onthisday.com, history.com

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 668 санал өгсөн байна.

Дээшээ