Apple энэ сарын 25-нд танилцуулах арга хэмжээ зохион байгуулахаа албан ёсоор зарлалаа. Уг арга хэмжээний үеэр хэрэглэгчдийн удаан хугацааны турш хүлээж байсан Apple TV стрийминг болон төлбөртэй Apple News гэсэн үйлчилгээнүүд танилцуулагдах өндөр магадлалтай байгаа юм.
Өмнөх арга хэмжээнүүдийн адилаар зочдод очсон урилга дээр тийм ч их мэдээлэл байсангүй. Харин тэдний илгээж буй хөдөлгөөнт зурган дээр “It’s show time” буюу “Энэ бол үзүүлбэрийн цаг” гэсэн утга бүхий бичиг бий. Үүнээс үзэхэд удахгүй болох арга хэмжээний онцлох үйлчилгээ нь өмнө дурдсан стрийминг үйлчилгээ байх өндөр магадлалтай. Танилцуулах боломжтой бусад бүтээдэгхүүнүүдэд шинэчлэгдсэн AirPods, iPad, утасгүй цэнэглэгч болох AirPower гэсэн бүтээгдэхүүнүүд багтаж байна.
“It’s show time” гэх үгийг Apple хамгийн анх 2006 онд Apple TV-г танилцуулахдаа ашиглаж байсан түүхтэй. Иймд энэ сарын 25-нд Apple-ын контентын зах зээлд нэвтрүүлж буй нэг шинэ үйлчилгээг харахыг үгүйсгэх аргагүй.
Олны дунд хүлээлт үүсгэсэн бас нэгэн үйлчилгээ бол Apple-ын төлбөртэй мэдээ, мэдээллийн үйлчилгээ юм. Товчхондоо энэ үйлчилгээ төлбөртэй сонин, сэтгүүлүүдийг нэг газраас, нэг удаагийн төлөлтөөр унших боломжийг олгоно.
Эх сурвалж: The Verge