Латин Америкийн хамгийн баян орон байсан гэхэд Венесуэлийн эдийн засаг төсөөлшгүй мууджээ. Ханшийн хэт уналт, нефтийн үйлдвэрлэлийн доройтол, төлөгдөөгүй зээл гээд асуудал Ерөнхийлөгч Николас Мадуро, өөрийн Ерөнхийлөгчөөр зарласан Хуан Гуайдо нарын өнөөгийн сөргөлдөөнд ялсан хэний ч өмнө тулгарна. Тус улсын гадна ч дотоодод ч аврах төлөвлөгөө боловсруулжээ. Венесуэлийг буцаан хөл дээр нь босгох зарим үзэл санааг авч үзье.
Түүхий нефть тус улсын экспортын 98 хувийг эзэлж, нийгмийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг бөгөөд Засгийн газрын үндсэн асуудал юм. Өмнөх Ерөнхийлөгч Уго Чавесын үед буурч эхэлсэн нефтийн гарц сүүлийн хэдэн жилд бүр ч түргэн унаж, 2018 онд 70 жилийн доод түвшин буюу өдөрт 1.3 сая баррель дээр иржээ. Чавесын үед 1999 онд гарц дээд түвшин буюу өдөрт гурван сая баррельд хүрч байв. Ийм уналт эдийн засгийг агшааж, сүүлийн таван жилд тал нь алга болжээ.
Нефтээс хамааралтай олон орноос ялгаатай нь Венесуэл баялгийн сан буюу гадаад валютын нөөц хуримтлуулсангүй.
Эхэндээ хөрөнгө оруулалтын дутагдал, муу менежментээс шалтгаалж байсан бол 2017 онд АНУ-ын хориг нэрмээс болов. Энэ оны эхнээс АНУ руу түүхий нефть экспортлох хориг тавьсан. Цагаан ордон Ерөнхийлөгч Мадурог огцорвол хоригоо цуцалж, АНУ болон олон улсаас хөрөнгө санхүүжилт татах үүд хаалга нээгдэнэ. Урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд нефтээс олсон орлогоороо бусад салбараа дэмжих шаардлагатай.
Bloomberg Каракас хотод аяга кофены үнэтэй байгаагаар тооцон инфляц 373000 хувьтай гэж мэдээлсэн. Үнийн өсөлт өлсгөлөнд түлхсэний улмаас олон мянган иргэн өдөр бүр Венесуэлийг орхиж, одоо гурван сая иргэн гадаадад амьдарч байна. Чавесын үед жилийн инфляц 23 хувь байсан бол 2014 онд нефтийн үнэ унаснаар байдал хурцаджээ.
Нефтээс хамааралтай олон орноос ялгаатай нь Венесуэл баялгийн сан буюу гадаад валютын нөөц хуримтлуулсангүй. Зардлаа танаж, татвар нэмэхийн оронд Мадурогийн захиргаа мөнгө хэвлэж, өөрийгөө санхүүжүүлжээ. Үүний уршгаар боливар хэмээх мөнгөн тэмдэгт нь 2013 оноос хойш 99 хувийн үнэ цэнээ алдаж, үнэндээ цаас болон хувирав. Эрх баригчид үнэд хяналт тогтоосон боловч дотоодын үйлдвэрлэгчдийг ашиггүй болгосон байна. Харин хүнс, эм зэргээс эхлээд бүх бараа хар зах дээр гарч, үнэ тэнгэрт хаджээ.
Энэ байдлаас гарахын тулд юуны өмнө төсвийн алдагдлыг бууруулах ёстой. Хэрэв үүнийг хийхгүй бол инфляцыг хазаарлах ямар ч төлөвлөгөө хэрэгжихгүй. Нөгөөтэйгүүр Засгийн газар хэдэн жилийн өмнөөс статистикаа нууцлах болсон тул алдагдлын бодит хэмжээг хэн ч мэдэхгүй байгаа. Гуайдо Ерөнхийлөгч болбол ОУВС Венесуэльд 60 тэрбум ам.долларын зээл олгож магадгүй. Ингэснээр төв банк боливар хэвлэхээ зогсоож, хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой. Үүнээс гадна боливарыг ам.долларт уяж ханшийг тогтворжуулах арга бий.
Энэ байдлаас гарахын тулд юуны өмнө төсвийн алдагдлыг бууруулах ёстой.
Орлого багассан учир Венесуэлийн гадаад өр хуримтлагдаж, өнгөрсөн онд 157 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 150 хувьтай тэнцжээ. 2017 онд өрийн зарим хэсэгт дефолт хийсэн боловч зээлдүүлэгчид нэмж, есөн тэрбумыг нэхсэн.
Дээр нь хувьчлалын маргааныг зохицуулахын тулд АНУ, Канадын компаниудад олон тэрбумын өртэй үлдсэн. Чавес асан нефтийн үнэ өсөхөд найдан их хэмжээгээр зээл авсан бөгөөд Мадуро өрнөөс гаргаж чадсангүй.
Хэвийн үед Засгийн өрийн бүтцээ өөрчлөх хэлэлцээ хийдэг. Мадуро ийм саналыг дэмжсэн авч Венесуэлийн өрийн ихэнх хэсгийг эзэмшдэг АНУ-ын хөрөнгө оруулагчид хэлэлцээнд орохоос татгалзжээ. Үүнээс гадна томоохон зээлдүүлэгчид болох Хятад, Орос хоёртой асуудлаа шийдэх ёстой. Ирээдүйн Засгийн газар ямар нэг байдлаар хэлэлцээ хийлээ ч асар хүнд гэж Гуайдогийн албан бус зөвлөгч харвардын эдийн засагч Рикардо хаусманy ярьсан.
Сүүлийн хоёр жил авсан зээлийг үндэсний ассамблей хуулийн дагуу батлаагүй тул татгалзаж болох ч хэлэлцээ эхлээгүй байхад ийм алхам хийвэл хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй.