Австралийн католик сүмийн хамба лам Жорж Пеллийг хүүхдүүдэд бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутган зургаан жилийн хорих ял оноожээ.
Түүний хувьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, гэм буруутай нь тогтоогдсон хамгийн дээд цолтой санваартан болоод байгаа юм.
Шүүхээс өнгөрсөн жил Пеллийг 1996 онд Мельбурн хотын сүмд найрал дууны хамтлагийн хоёр хөвгүүнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутай хэмээн тогтоосон.
Гэсэн ч 77 настай хамба лам давж заалдаад байсан юм.
Лхагва гарагт болсон шүүх хуралдааны үеэр шүүгч Петер Кидд Жорж Пеллд “Ичгүүргүйгээр, хүч хэрэглэн хоёр хохирогчид бэлгийн дарамт учруулсан. Хамба лам таны бардам зан хэтэрч эцэстээ ийм булай үйлдэлд хүргэжээ” хэмээн хэлжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон шүүх хурлаар түүнийг 16 нас хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, зохисгүй үйлдэл гаргасан зэрэг 4 зүйл ангиар буруутгаж, гэм буруутай нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: BBC