МАРТАЖ БОЛОХГҮЙ: Том ширхэглэгт тоосонцор буюу РМ10 хүлцэх хэмжээнээс илүү байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
М.Жаргал GoGo.mn

2019-03-13 14:49 GMT+8

Өвлийн улиралд Улаанбаатар хотод нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ 2,5-ийн хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан хүлцэх дээд хэмжээнээс 10-20 дахин өндөр байдаг.

Харин хавар, зуны улиралдаа бүдүүн ширхэглэгт тоосонцор буюу РМ10-ын хэмжээ хүлцэх хэмжээнээс өндөр байна.

  • Нарийн ширхэглэгт тоосонцор РМ2,5-ын хүлцэх дээд хэмжээ нь 50 мкг/м3
  • Том ширхэглэгт тоосонцор РМ10-ын хүлцэх дээд хэмжээ нь 100 мкг/м3

Хэдийгээр урин дулааны улирал ирж, агаарын бохирдол харьцангуй буурсан ч бид мартаж болохгүй. Учир нь дахиад өвлийн улирал ирдгээрээ ирэх бөгөөд нэгэнт хүйтэрсэн үед бид үр хүүхдүүдээ эмнэлэгийн шалан дээр хэвтүүлж, амь насыг нь алдаж зовоохгүйн тулд дөрвөн улиралдаа МАРТАЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ БОЛ АГААРЫН БОХИРДОЛ билээ.

2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13-НЫ 14 ЦАГТ:

Зуун айл, Амгалан, Баянхошуу зэрэг газруудад том ширхэглэгт тоосонцор хүлцэх хэмжээнээс өндөр байна.

РМ10 тоосонцор нь агаарт урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар оршиж хүний биед амьсгалын замаар нэвтэрч дараах өвчлөлийг үүсгэдэг.

Нөхөн үржихүйн тогтолцоонд:

  • Төрөлхийн гажиг
  • Үргүйдэл
  • Дутуу төрөлт
  • Бага жинтэй төрөлт

Зүрх судасны тогтолцоонд:

  • Зүрх судасны үйл ажиллагааны алдагдал
  • Зүрх судасны өвчин
  • Зүрхний шигдээс

ТОМ ШИРХЭГЛЭГТ ТООСОНЦРЫН ХЭМЖЭЭ 100-ААС ДЭЭШ ЗААЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. 

Мэдээллийн эх сурвалж: agaar.mn

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ