Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, Авлигын эсрэг хуульд зааснаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай тухай албан бичиг илгээсэн. Ээлжит бус чуулганыг ирэх даваа гарагт хуралдуулах тов гаргаад буй юм.
2006 оны долоодугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Авлигын эсрэг хуульд зааснаар Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
Авлигын эсрэг хуульд “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.
БАЙГУУЛАГДСАНААС ХОЙШ УДИРДЛАГА НЬ ДАРААХ БАЙДЛААР СОЛИГДОН АЖИЛЛАЖЭЭ.
Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед | ||
Он | Нэр | Ажлаа өгсөн шалтгаан |
2007 он | Анхны дарга Ц.Дангаасүрэн | Албан ажлаар явж байгаад Австрали улсад нас барсан |
2007.12.27 | Цагдаагийн хурандаа Ч.Сангарагчаа | Гэмт хэрэгт холбогдсон тул чөлөөлсөн |
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед | ||||
Он | Дарга | Ажлаа өгсөн шалтгаан | Дэд дарга | Ажлаа өгсөн шалтгаан |
2011.11.17 | Цагдаагийн хурандаа Н.Ганболд | 2016 оны 4-р сард эрүүл мэндийн шалтгааны өөрийн хүсэлтээр | Батын Хурц | Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдсон |
2016.07 сар | Цагдаагийн хурандаа Х.Энхжаргал | Өнөөг хүртэл ажиллаж байна. | Ц.Нямдорж | Өнөөг хүртэл ажиллаж байна |
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэж заажээ.
"Хуулийн энэ зохицуулалт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг маш тодорхой илэрхийлдэг.
Монгол Улсын Их Хурал 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг.
Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон учир албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагатай гэж Ерөнхийлөгч Х.Баттулга албан бичигтээ дурджээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ АТГ-ЫН ДАРГАД Д.ДАВАА-ОЧИРЫГ, ДЭД ДАРГАД Ж.БАТСАЙХАНЫ НЭРИЙГ ДЭВШҮҮЛСЭН
Ерөнхийлөгч АТГ-ын даргад Д.Даваа-Очирыг, Дэд даргын албан тушаалд Ж.Батсайханыг томилох саналаа 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/5736 дугаар албан бичгээр “уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна” гэсэн хариу ирүүлснийг тухайн үед мэдээлж байв.
Ерөнхийлөгч 2018 оны 4-р сарын 25-наас 5-р сарын 1-ний хооронд president.mn цахим хуудсаараа дамжуулан "Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд дарга" -ын албан тушаалд нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авсан. Зургаан өдрийн хугацаанд явуулсан санал асуулгад нийт 6405 иргэн саналаа ирүүлснээс АТГ-ын даргад 6382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5657 иргэний саналаар 317 хүнийг тус тус нэр дэвшүүлсэн байдаг.
Иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн хамгийн өндөр санал авсан бөгөөд Авлигын эсрэг хуульд заасан АТГ-ын дарга, дэд даргад тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж дээрх хоёр иргэнийг уг албан тушаалд нэр дэвшүүлсэн.
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД ЗААСНААР АТГ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ НЬ:
- Төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан
- 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй
- Удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай
- Сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй
ДЭД ДАРГАД НЭР ДЭВШИГЧ НЬ:
- Төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан
- Эрх зүйч мэргэжилтэй
- Гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай
- Сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.
АТГ-ЫН ДАРГА НЭР ДЭВШИГЧ ДАВААНЯМЫН ДАВАА-ОЧИР нь 1963 онд төрсөн, нийслэлийн 14-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн байна. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.
ДЭД ДАРГАД НЭР ДЭВШИГЧ ЖАНЖААГИЙН БАТСАЙХАН нь 1969 онд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг төгсөж, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1990 оноос улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай.
Ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх бөгөөд АТГ-ын даргад Д.Даваа-Очир, дэд даргад Ж.Батсайханыг томилох Ерөнхийлөгчийн санал хэвээрээ гэж гуравдугаар сарын 7-ны өдөр ЕТГ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн юм.