Улаанбаатарын цагаар өнөөдөр 07:13 минутад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас баруун зүгт 10 километрт магнитуд нь 3.1-тэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт нь Хантайширын нуруу, Давааны аманд байсан байна.
Сумын төвийн иргэд газар хөдлөлтийн чичирхийллйиг мэдэрчээ.
Манай улсын баруун хэсэг уулархаг тул газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог. Тектоник хавтангийн нөлөөгөөр газар хөлдөх, гэсэх үеэр газар хөдлөлт идэвхжих хандлагатай байдаг гэж Одон орон, гое физикийн хүрээлэнгээс мэдээлэв.
Тус хүрээлэнгийн дэргэд газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох арван аймагт салбар станцууд ажиллаж байна.