“Дэлхийн илтгэлийн өдөр”-өөр хүн бүрийн илтгэлийг 150 оронд шууд дамжуулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-03-14 15:40 GMT+8

World Speech day буюу Дэлхийн илтгэлийн өдөр нь жил бүрийн 3-р сарын 15-нд болдог.

Дэлхийн илтгэх урлаг, манлайллын төв байгууллага болох Toastmasters international-ийн Монгол улс дах салбар клубуудын гишүүд тус үйл ажиллагааг дэлхийн 100 гаруй оронтой мөр зэрэгцүүлэн эх орондоо өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулсаар иржээ.  

Өмнөх жилүүдэд Засгийн газрын ордон, Монгол Улсын Их Сургууль, Монголын Хүний Эрхийн Үндэсний Хороонд зохион байгуулагдаж байсан бол энэ жил мөн 3-р сарын 15-ны 9:00-13:00 цагийн хоорон НҮБ-н Монгол дахь төлөөлөгчийн газрын байранд зохион байгуулагдана. 

Онцлог: 
• “Дэлхийн илтгэлийн өдөр” нь тухайн өдөр дуу хоолойгоо өргөж буй хүн бүрийн илтгэлийг дэлхийн 150 оронд шууд дамжуулалтаар хүргэнэ. 
• Илтгэлийн ерөнхий сэдэв нь “A voice for a better world” буюу “Илүү сайхан дэлхийг бүтээхэд өргөх миний дуу хоолой” 
• Илтгэлүүд англи хэл дээр, 4 минутын хугацаатай, өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулах насанд хүрэгчдийн агуулга, шашин, улс төрийн үзэл бодол зэргийг агуулаагүй байх.   
• Илтгэгчийг нас, хүйс, гарал угсаа, ажил, сургууль зэрэг ямар нэг ялгаварлалт байхгүй. Та зөвхөн ЭНД дарж бүртгүүлсэн байх шаардлагатай. Нийт 25 илтгэгч илтгэлээ хүргэнэ. 
• Үзэж, сонирхохыг хүсвэл ЭНД дарж заавал бүртгүүлэх шаардлагатай. 

ТАНЫ ДУУ ХООЛОЙГ ДЭЛХИЙ СОНСОХООР ХҮЛЭЭЖ БАЙНА

Дэлгэрэнгүй мэдээллийг: 
https://www.facebook.com/events/1136001359936891/
http://www.worldspeechday.com/
#Unexpectedvoices
#WSD 

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 997 санал өгсөн байна.

Дээшээ