Энэ өдөр дэлхийн түүхэнд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-03-14 08:10 GMT+8

1794 оны гуравдугаар сарын 14. Хөвөнгийн машиныг патентжуулав

Америкийн зохион бүтээгч Эль Витни 1793-1794 оны үед хөвөнгийн үрээс утас гарган авах машин зохион бүтээжээ. Энэ үед тэрээр Кэтрин Гриний дор ажилладаг байсан юм. Түүний машинтай төстэй төхөөрөмжийг өмнө бүтээж байсан гэдэг яриа бий ч батлагдаагүй учраас тооцдоггүй байна. Өмнө нь хөвөнгийн утас гаргаж авах олон арга байсан ч 1794 оны энэ өдөр шинэ, ашигтай, боловсронгуй хөвөнгийн машин бүтээсэн нь томоохон ололт байсан билээ.

1879 оны гуравдугаар сарын 14. Альберт Эйнштейн төржээ.

Алдарт онолын физикч Альберт Эйнштейн 1879 оны энэ өдөр Германы нэгэн еврей гэр бүлийн том хүү болон мэндэлжээ. Тэрээр бага сургуульдаа тоондоо сайн байсан боловч хэл ярианы хөгжил муутай тул их гоочлуулдаг байв. 15 насандаа сургуулиа хаясан боловч 18 насандаа Цюрихийн политехникийн дээд сургуульд элсэн орсон юм. Ингээд сургуулиа төгссөний дараа танилынхаа тусламжтайгаар Швейцарийн патентийн байгууллагад шинжээчээр ажилд оржээ. Багаасаа сонирхсон гэрлийн талаар судалгаа хийж, 1905 онд “Хөдөлж буй биетийн цахилгаан хүчний онол” хэмээх онол боловсруулсан нь бидний нэрлэдгээр “Харьцангуйн тусгай онол” юм.  Тэрбээр энэхүү онолдоо гэрлийн хурд, биеийн масс, орон зай, цаг хугацаа, энергийн шинжийг тодорхойлсон юм. 1907 оноос судалгаагаа үргэлжлүүлж, 1915 онд “Харьцангуйн ерөнхий онол”-ыг танилцуулсан байна. Энэ удаад тэрээр таталцлын хүч болон түүнээс үүдэлтэй орон зайн муруйлтыг тайлбарласан юм. Эйнштейний тодорхойлсон эдгээр онолууд хүн төрөлхтний ирээдүйд маш том хувь нэмэр оруулсан билээ.

1933 оны гуравдугаар сарын 14. Жүжигчин Майкл Кэйн төржээ.

Британий алдарт жүжигчин, продьюсер, кино зохиолч Сэр Майкл Кэйн буюу Морис Жозеф Миклвайт 1933 оны энэ өдөр Лондонд төржээ. Тэрээр кинонд тоглож эхэлнээсээ хойш өдийг хүртэл 70 гаруй жилийн хугацаанд 130 орчим кинонд дүр бүтээгээд буй юм. Сэр Майкл 15 насандаа сургуулиа хаяж, хэд хэдэн газар ажил хийж байгаад Британийн армид элсэн, Солонгосын дайнд тулалдсан аж. Цэргээс халагдаад театрт орох хүслээ даган, 1954 онд “The Caine Mutiny” кинонд тоглосны дараа агентынхаа зөвлөснөөр нэрээ Michael Caine болгон солиулж байв. Английн хатан хаан II Элизабет 2000 онд түүнийг хөлөг баатарт өргөмжлөн сэр цол олгожээ.

А.Эрхэмбаяр

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 671 санал өгсөн байна.

Дээшээ