Монгол, Японы засгийн газрын хамтарсан "1000 Инженер” хөтөлбөрт хамрагдахаар ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Япон Улсад суралцах оюутнуудад зориулсан зөвлөмж лекц ШУТИС-ийн урлагийн танхимд өнөөдөр боллоо.
Япон улс руу инженерийн чиглэлээр энэ гурав болон дөрөвдүгээр сард бакалавр, магистр, докторын хөтөлбөрт 90 гаруй оюутан суралцахаар явах юм.
Өнөөдрийн үйл ажиллагааг “Инженер, технологийн дээд боловсрол" төслийн долоо хоногийн хүрээнд явуулж байгаа бөгөөд Мобиком корпорацийн захирал Тацуяа Хамада, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг, JCI байгууллагын гишүүн “Positive Mind” төслийн сургагч багш Г.Хонгорзул зэрэг илтгэгчид сонирхолтой илтгэл тавьсан юм.
Мобиком корпорацийн захирал Тацуяа Хамада “Гэрэлт ирээдүйн төлөө” сэдвээр япон хэл дээр илтгэл тавьж хэрхэн мөрөөдлөө төлөвлөгөө болгон амжилтад хүрэх талаар зөвлөгөө өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулсан юм.
Мөн Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг их сургуулийн хөгжлийн хандлага, эрэлттэй мэргэжлүүд болон шинэ оюутнууд юун дээр алдах хандлагатай байдаг, юу анхаарах талаар зөвлөлөө. /Илтгэлийг бид удахгүй хүргэх болно/
Түүнчлэн JCI байгууллагын гишүүн “Positive Mind” төслийн сургагч багш Г.Хонгорзул эерэг зөв хандлагын талаар илтгэл тавьж урам зориг өгсөн юм.
2019 оны гурав, дөрөвдүгээр сард Япон явах оюутнууд:
- Коосэн хөтөлбөрийн хүрээнд Японы үндэсний технологийн сургуульд 31 оюутан
- ШУТИС-ийн бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 52 оюутан:
-механик инженерээр 25,
-барилга, хүрээлэнгийн орчны инженер 21
-архитектураар 6
Хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд МУИС, ШУТИС-д хэрэгжиж байгаа хөтөлбөрөөр докторын хөтөлбөрт 12, магистрт хоёр, хоёр судлаач оюутан явах ба энэ баасан гарагт Япон явах оюутан, судлаачдад БСШУС-ын сайд батламж гардуулах ёслол болох юм.
Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд нийт 423 оюутан, багш, судлаачид Японд мэргэжил олгох, дээшлүүлэх сургалт, судалгааны ажлуудад хамрагдсан байна. Үүнээс Коосэн сургалтын хөтөлбөрөөр 85, бакалаврын түвшинд 55, магистр, докторын зэрэгт 74, зэргийн бус сургалтад 209 хүн хамрагджээ.