Хоёр жил тутамд нэг удаа зохиогддог уламжлалтай Дэлхийн Оюутны Өвлийн Универсиад наадам энэ жил ОХУ-ын Красноярск хотод болж өчигдөр өндөрлөлөө. Жинхэнэ өвлийн улирлыг мэдрүүлсэн уг Унивесиадад Дэлхийн 58 орны 3000 гаруй тамирчид оролцож спортын 11 төрлөөр 76 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Тэгвэл эдгээр тамирчдын дунд манай улсаас 16 тамирчин багтсан юм.Тэд тус тусийн багш дасгалжуулагчдийн удирдлага дор нийт 5 өөр төрөлд өрсөлджээ. Манай улсын тамирчид өвлийн спортоор гүйлтийн цана, шорт-трек гэсэн хоёр төрлөөр голчлон ОУ-ын тэмцээнд оролцдог байсан бол энэ удаад цанын орон зай баримжаалах уралдаан(ski orienteering), цанын чөлөөт үзүүлбэр (freestyle) болон уран гулгалтын төрөлд тамирчид маань анх удаа ОУ-д өрсөлдөж, шинэ спортын төрлийн анхны шанг татлаа.
ГҮЙЛТИЙН ЦАНА
Гүйлтийн цанын уралдаануудын хувьд Оюутны шигшээ багийн тамирчид хамгийн олон төрөлд орж өрсөлдлөө. Нийт 6 тамирчин ОХУ-г зорьсон бөгөөд эмэгтэй ганцаарчилсан гурван уралдаан, эрэгтэй ганцаарчилсан 3 уралдаанд оролцсон юм. Харин баг тамирчид маань холимог багийн уралдаанд 2 багт хуваагдан өрсөлдсөн бөгөөд нийт оролцсон уралдааных нь тоо 7 байлаа. Өөрөөр хэлбэл гүйлтийн цанын тамирчид харьцангуй ачаалалтай уралдаануудыг хийсэн юм.
Тамирчид: Б.Ачбадрах, С.Дүүрэнбаяр, Д.Мөнхгэрэл (эрэгтэй)
А.Энхтуул, Д.Оюунчимэг, Э.Ариунтунгалаг (эмэгтэй)
Дасгалжуулагч: Б.Энх-Амгалан
Эмэгтэй 5км цуваа уралдаан (Нийт 68 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт 14:48:06
Э.Ариунтунгалаг 46-р байр 17:44:04 (+2:55:08)
А.Энхтуул 52-р байр 18:19:01 (+3:30:05)
Д.Оюунчимэг 67-р байр ----------- -------------
Эрэгтэй 10км цуваа уралдаан (Нийт 87 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт 26:00:06
Б.Ачбадрах 52-р байр 29:38:06 (+3:38:00)
С.Дүүрэнбаяр 65-р байр 30:20:06 (+4:20:00)
Д.Мөнхгэрэл 83-р байр 34:24:08 (+8:24:02)
Эмэгтэй 5км хөөх уралдаан (Нийт 66 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт 12:42:09
Э.Ариунтунгалаг 44-р байр 18:16:05 (+5:33:06)
А.Энхтуул 53-р байр 19:26:01 (+6:43:02)
Эрэгтэй 10км хөөх уралдаан (Нийт 86 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт 23:03:05
Б.Ачбадрах 68-р байр 31:31:06 (+8:28:01)
С.Дүүрэнбаяр 73-р байр 33:08:03 (+10:04:08)
Д.Мөнхгэрэл 80-р байр 39:13:00 (+16:09:05)
Эмэгтэй спринт уралдаан (Нийт 69 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт 02:50:88
Э.Ариунтунгалаг 47-р байр 3:21:18 (+0:30:30)
А.Энхтуул 49-р байр 3:22:55 (+0:31:67)
Д.Оюунчимэг 59-р байр 3:38:08 (+0:47:20)
Эрэгтэй спринт уралдаан (Нийт 83 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт 02:47:89
С.Дүүрэнбаяр 65-р байр 3:11:49 (+00:23:60)
Б.Ачбадрах 69-р байр 3:12:78 (+00:24:89)
Д.Мөнхгэрэл 77-р байр 3:35:67 (+00:47:78)
Холимог багийн спринт (Нийт 18 баг) Тэргүүлэгчийн үзүүлэлт 22:40:17
МОНГОЛ I-Р БАГ 15-р байр 26:46:92 (+4:06:75)
МОНГОЛ II-Р БАГ 17-р байр 27:23:70 (+4:43:53)
ЦАНЫН ОРОН ЗАЙ БАРИМЖААЛАХ ТӨРӨЛ
Энэхүү төрөл нь манай улсын Оюутны багийн хувьд анх удаа оролцож байгаа төрөл учраас тамирчдын хувьд шинэхэн сорилт байсан нь мэдээж. Зөвхөн цанын уралдаан хийхээс гадна, газрын зураг ашиглаж зөв зам сонгох зэрэг олон талын ур чадвар шаардсан уралдаан байдаг аж. Энэ жилийн өвлийн Универсиадад цанын орон зай баримжаалах төрөл анх удаа багтсан бөгөөд зохион байгуулагч орны давуу эрхтэй сонголтоор бэнди(бөмбөгтэй хоккей)-гийн хамт хуваарь багтсан билээ.
Тамирчид: Д.Ганбаяр, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Бумбаяр (эрэгтэй)
Ц.Мөнхчимэг, Д.Хулан, Б.Нангид (эмэгтэй)
Дасгалжуулагч: Ж.Батсайхан, Б.Гэрэлт-Од
Эрэгтэй спринт уралдаан (Нийт 53 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт 00:04:40
Д.Ганбаяр 50-р байр 0:11:15 (+00:06:35)
Д.Бумбаяр 53-р байр 0:18:41 (+00:14:01)
Эмэгтэй спринт уралдаан (Нийт 43 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт 00:04:50
Д.Хулан 41-р байр 0:11:17 (+00:06:27)
Б.Нангид 42-р байр 0:11:22 (+00:06:32)
Ц.Мөнхчимэг 43-р байр 0:11:30 (+00:06:40)
ШОРТ ТРЕК
Одоогоос 21 жилийн өмнө эх орноо төлөөлөн Наганогын Өвлийн Олимпод оролцож байсан түүхтэй ОУХМ Б.Сансарбилэг өдгөө дасгалжуулагч болсон. Тэгвэл түүний шавь Б.Гэрэлтуяа багшийн хамт Красноярск хотыг зорьж 2 ч төрлийн уралдаанд оролцжээ. Түүний хувьд шорт трек буюу богино замын тэшүүрийн 2 ч төрөлд орж өрсөлдлөө.
Тамирчин : Б. Гэрэлтуяа (эмэгтэй)
Дасгалжуулагч : Б.Сансарбилэг
Эмэгтэй 500м уралдаан (нийт 28 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт 43.568 сек
Б.Гэрэлтуяа 21-р байр 54.632 сек
Эмэгтэй 1000м уралдаан (Нийт 28 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт 1:29.505 сек
Б.Гэрэлтуяа 26-р байр 1:57.172 сек
ФРИСТАЙЛ ЦАНА
Мөн л манай улсад шинэхэн хөгжиж эхлэж байгаа өвлийн спортын төрөл юм. Цанын чөлөөт үзүүлбэрийн спортын Могул, Кросс гэсэн ангилалуудад хоёр залуу тамирчин оролцлоо. Бэлтгэл хийх боломж бололцооноос хамаарч манай улсад фристайл цанаар хичээллэх залуус тун цөөхөн байдаг.
Тамирчид: С.Тэмүүлэн, Г.Буянт (эрэгтэй)
Эрэгтэй могул уралдаан (Нийт 21 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт 81.54 оноо
С.Тэмүүлэн 21-р байр ---------
Эрэгтэй дуэл могул уралдаан (Нийт 21 оролцогч)Тэргүүлэгчийн үзүүлэлт 79.04 оноо
С.Тэмүүлэн 21-р байр ---------
Эрэгтэй кросс уралдаан (Нийт 23 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт 00:51:55
Г.Буянт 23-р байр 1:05:88 (+00:14:33)
УРАН ГУЛГАЛТ
Уран гулгалтын спорт бол манай улсын хувьд цоо шинээр хөл тавьж байгаа сонирхол татсан төрөл билээ. Тиймээс энэ жилийн Универсиадад анх удаа Монгол тамирчин уран гулгалтын төрлөөр оролцсон нь тун сайхан мэдээ байлаа. Түүхэн хуудас нээсэн залуу тамирчин Г.Марал-Эрдэнийн хувьд Японы Чукёо их сургууль Спортын шинжлэх ухааны мэргэжлээр суралцдаг бөгөөд энэ жил 21 настай аж.
Тэрээр анх 6 настайгаасаа энэ спортод орж, сүүлийн 12 жилийн хугацаанд тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж байгаа аж. Ийнхүү Г.Марал-Эрдэнэ өөрийн дасгалжуулагч А.Шинэсарангын хамт Красноярскийг зорьж Уран гулгалтын спортын шинэхэн түүхийг бичээд ирсэн юм. Түүний хувьд богино үзүүлбэртээ эхний 24 шалгарч чадаагүй учраас чөлөөт үзүүлбэрээ толилуулах боломж олдоогүй юм.
Тамирчин: Г.Марал-Эрдэнэ (эмэгтэй)
Дасгалжуулагч: А.Шинэсаран
Эмэгтэй ганцаарчилсан төрөл (Нийт 35 оролцогч)Тэргүүлэгчийн үзүүлэлт 75.92 оноо
Г.Марал-Эрдэнэ Богино үзүүлбэр – 24.75 оноо
Ийнхүү 12 өдрийн турш ОХУ-ын Красноярск хотод үргэлжилсэн Өвлийн XXIX Универсиад наадам өндөрлөж, шилдэг залуу тамирчид нутаг буцлаа. Дараагийн Өвлийн Универсиад наадам 2021 оны өвөл Швейцарийн Луцерн хотноо зохиогдох юм.