Буцах
2019.03.13 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ
2019-03-13
0
0
2019-03-13
- Шадар сайд Ө.Энхтүвшин "Эко алтан Заамар" ХХК-д гарсан ослын үеэр сайн ажилласан Онцгой байдлын алба хаагчдыг хүлээж авч уулзан, зарим хүнд шагнал гардууллаа. Энэ үеэр аврагчид гүний шумбалтын хувцас, хэрэглэлийг сайжруулж, хүртээмжтэй болгож өгөхийг хүссэн бөгөөд Шадар сайд шаардлагатай хувцас, хэрэглэлийн жагсаалтыг гаргаж Засгийн газрын хуралдаанаар танилцуулахаа хэлсэн юм.
- ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас шенгений оронд 90 хүртэл хоног оршин суух визийн мэдүүлэг хүлээн авах ажлыг Улаанбаатар хотод гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн VFS Глобал компанид шилжүүлжээ. Энэ баасан гарагаас эхлэн Герман улс, Бельги, Дани, Финлянд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португаль, Швед, Словени болон Испани зэрэг улсад зорчих Шенгений визийн (= богино хугацааны 90 хүртэл хоног оршин суух виз) мэдүүлгийг VFS Глобал компанийн Улаанбаатар хот дахь DHL-ийн байран дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан өгч болно.
- Монгол, Японы засгийн газрын хамтарсан "1000 Инженер” хөтөлбөрт хамрагдахаар ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Япон Улсад суралцах оюутнуудад зориулсан зөвлөмж лекц ШУТИС-ийн урлагийн танхимд өнөөдөр боллоо. Өнөөдрийн үйл ажиллагааг “Инженер, технологийн дээд боловсрол" төслийн долоо хоногийн хүрээнд явуулж байгаа бөгөөд Мобиком корпорацийн захирал Хамада Тацүяа, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг, JCI байгууллагын гишүүн “Positive Mind” төслийн сургагч багш Г.Хонгорзул зэрэг илтгэгчид сонирхолтой илтгэл тавьсан юм.
- Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй. Хотын дүрэм батлах тухай ажлын хэсгийн саналыг авч оршин суугчид, иргэд рүү чиглэсэн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тусгасан товч тодорхой боловсруулан дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй” гэжээ.
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын явцтай танилцахаар холбогдох ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзаж, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх зэргээр богино хугацаанд хийх ажлуудаа тодорхой болгосон шиг Улаанбаатарыг утаанаас бүр мөсөн салгахын тулд хаана, хэн юу хийх нь маш тодорхой, дараа нь хариуцсан эзэнтэй байх шийдлүүдийг тусгасан дунд, урт хугацааны төлөвлөгөөг яаралтай танилцуулах, урин дулаан боллоо гээд утааг марталгүйгээр харин ч шат шатандаа төлөвлөсөн ажлуудаа дор бүрдээ эрчимжүүлж ажиллах үүрэг, чиглэлийг тус ажлын хэсгийнхэнд өглөө.