“Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани энэ пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 14-нд 2018 оны санхүүгийн тайлангаа танилцуулах товтой байна. Тус компанийн IV улирлын орлого 312 сая ам.доллар гарах төлөвтэй гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ.
Үүнээс гадна “Оюу Толгой”-ийн бүтээн байгуулалтын ажил саатаж байгаатай холбоотойгоор “Turquoise Hill Resources” хувьцаа эзэмшигчдээсээ санхүүжилт босгох шаардлагатай болно гэж Их Британийн “Odey Asset Management” сан таамагласан байна. Мөн “Turquoise Hill Resources”-ийн гол хувьцаа эзэмшигч “Rio Tinto” групп энэ боломжийг ашиглаж, хувь эзэмшлээ нэмэгдүүлж магадгүй гэж үзжээ. Бүтээн байгуулалт хойшилж байгаатай холбоотойгоор санхүүжилтийн дүн хэмжээ өөрчлөгдөх эсэхийг одоо хэлэхэд эрт байна гэж “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Bloomberg”-т ярилцлага өгөхдөө дурдаж байлаа.
“Turquoise Hill Resources”-ийн хувьцааны үзүүлэлт богино болон урт хугацаандаа сайн байх төлөвтэй гэж “Seekingalpha”-ийн шинжээч дүгнэсэн байна. “Turquoise Hill Resources” компанийн 2018 оны үзүүлэлт сайн гарсан бол 2019 он түүнтэй харьцуулахад өсөлт багатай байна гэж харж байна. Хэдий тийм боловч ирэх 5-7 жилд үйлдвэрлэлийн гарц нь огцом өсөх учраас хувьцааны арилжаа нь тогтвортой байна гэж шинжээчид таамаглажээ.
Т.Элиса | @elisa_elisat