АХБ нарны эрчим хүч үйлдвэрлэгчийг дэмжих гэрээнд гарын үсэг зурна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-03-14 09:15 GMT+8

Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих, ажиллуулах гэрээнд Азийн хөгжлийн банк (АХБ), “Тэнүүн гэрэл констракшн” ХХК болон “Сермсанг пауэр корпорейшн паблик компани лимитед” нар гарын үсэг зурна.

Төв аймгийн Хөшигийн хөндийд байрлах нарны цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх юм. Ингэснээр Улаанбаатар хот, олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангана.

Гарын үсэг зурах ёслол Шангрила зочид буудалд болно. Хөтөлбөр:

13.30–14:00 Бүртгэл
14:00–14:05 Нээлт: АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн 
14:05–14:20 АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын Ерөнхий Захирал Майкл Барроу

14:20–14:30 “Шарп Энержи Солюшнс Корпорейшн” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Тэнүүн гэрэл констракшн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Тацуя Сато

14:30–14:40 Тэнүүн гэрэл констракшн компанийн Гүйцэтгэх захирал С. Одбаатар  

14:40–14:50 Сермсанг Пауэр Корпорейшн Паблик компанийн Гүйцэтгэх захирал Варут Туммаваранукуб

14:50–15:00 Гэрээнд гарын үсэг зурах, дурсгалын зураг 

15:00–15:30 Сэтгүүлчдийн асуултад хариулна  

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ