Япончууд нийтийн тээврээ хиймэл оюун ухаанаар удирдуулах туршилтаа эхлэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-03-14 09:55 GMT+8

Японы Мицубиши Корпораци болон Nishi-Nippon Railroad нарын хамтран байгуулсан “Next Mobility” нэртэй компани хиймэл оюун ухаан ашиглан нийтийн тээвэрт зохицуулалт хийх аж.

Мицубуши Корпораци нь Японы хамгийн том худалдааны компанид тооцогддог бол Nishi-Nippon Railroad нь 100 гаруй жилийн түүхтэй, хамгийн том автобус үйлчилгээнүүдийн нэг юм.

Тэдний хамтран байгуулсан Next Mobility компанийн хөгжүүлэх хиймэл оюун ухаан нь хэрэглэгчдээс илгээж буй өгөгдөл дээр тулгуурлан нийтийн тээврийн автобуснуудын зорчих маршрутыг бий болгох гэнэ. Тодруулбал хэрэглэгч гар утсаараа зорчих чиглэлийн хүсэлтээ илгээхэд хиймэл оюун ухаан ирж буй хүсэлт болон зорчих замын нөхцөл байдал дээр тулгуурлан аль чиглэлд автобус явуулахыг шийднэ.

“Ингэснээр нийтийн тээврийн автобуснуудад өмнөхөөсөө илүү үр дүнтэй ажиллах боломж үүснэ” хэмээн Мицубиши Корпорацийн төлөөллүүд дурджээ. Уг хиймэл оюун ухааныг ирэх 4-р сараас эхлэн нэг жилийн хугацаанд Японы Фукуока хотод туршихаар болсон аж.

Эх сурвалж: CNBC

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 997 санал өгсөн байна.

Дээшээ