Хэдхэн цагийн өмнө Твиттер зураг, дүрс бичлэг авах, хуваалцах үйлдлийг илүү хялбар болгосон камерын функцээ танилцуулжээ.
Өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдэд нээлттэй болох шинэ хувилбарын апп дээр камераа нээхийн тулд дэлгэцийн зүүн талруугаа шудрахад (swipe) л хангалттай гэнэ. Камер нээгдэхэд зураг авах болон шууд бичлэг хийх хоёр товч байна. Зураг авах товч дээр нэг удаа дарснаар зураг авах бол удаан дарснаар 2 хүртэлх минутын хугацаатай бичлэг хийж болно.
Хамгийн сонирхолтой нь авсан зурган дээрээ байршил болон бусад тайлбарыг оруулж болно. Энгийнээр бол энэхүү шинэчлэгдсэн камер нь Инстаграм болон Фэйсбүүкийн стори хэсэг шиг бүтэцтэй гэсэн үг.
Шууд бичлэг хийх товчийг дарснаар видео болон аудио форматаар шууд дамжуулалт хийх боломжтой бөгөөд ингэхдээ Твиттер 2015 онд худалдан авсан Periscope аппын хөгжүүлсэн системийг ашиглаж байгаа аж.
Дараах бичлэгээс бодитоор үзээрэй.
Твиттерийн бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал Кейт Колеман хэвлэлийнхэнд хандан “Бид хэрэглэгчдээ манай аппаар дамжуулан харааны (visual) буюу зураг, дүрс бичлэг гэсэн контентын төрлүүдийг хуваалцдаг болгохыг хүсэж байна” гэжээ.
Хэдийгээр Твиттер зураг хуваалцах талаараа Инстаграм болон бусад аппуудаас хоцрогдож байгаа ч үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш Твиттерийг “од” байлгаж байсан контентын төрөл нь гарцаагүй хэрэглэгчдийн нийтэлж буй зургууд байсан юм.
Танилцуулгынхаа төгсгөлд Кейт Колеман “Энэхүү шинэчлэгдсэн камерыг ирэх саруудад илүү идэвхтэй хөгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэжээ. Хэрэглэгчид одоо байгаа аппаа шинэчилснээр энэхүү шинэ камерыг ашиглах боломжтой.
*Газарзүйн байрлал болон хэрэглэж буй төхөөрөмжөөс шалтгаалаад апп шинэчлэгдэх хугацаа харилцан адилгүй байдаг.
Эх сурвалж: The Verge