Харү башёд эргэн барилдаж буй Тэрүнофүжи тэмцээний дөрөв дэх өдөр хоёр дахь барилдаандаа хүч сорьжээ. Мэргэжлийн сүмод зургаан зиндаа байдгаас дээд хоёр нь буюу макүүчи, жүрёо зиндааны бөхчүүд 15 өдөр, бусад зиндааны сүмочид өнжөөд нэг буюу долоон өдөр барилддаг журамтай.
Тэрүнофүжигийн хоёр дахь барилдааны өрсөлдөгч нь нэгэн цагт дээд зиндаанд хүч үзэж байсан Амаказэ байв. Барилдааны дараа Тэрүнофүжи “Барилдааны мэдрэмж үнэхээр алга болжээ. Мөргөлт ч муу, барьц аваад ч урагш дайрч чадсангүй. Муу барилдлаа” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.
Амаказэ ч түүний нэгэн адил өвдөгний хүнд гэмтлээс шалтгаалж жонидан руу унасан юм. Амаказэ, Тэрүнофүжиг мэргэжлийн сүмод дадлага хийхээр “Магаки” дэвжээнд ирэхэд нь сүмо бөхийн талаар зааж сургаж байсан найз нь бөгөөд өвдгөө хүнд гэмтээж, удтал эмчлүүлжээ. Ингээд дөрвөн тэмцээн өнжөөд Хаврын тэмцээнээс барилдаж эхлээд байгаа юм.
Сонирхуулахад, дээд зиндаанд барилдаж байсан бөхчүүд жониданд учраа тааран барилдсан анхны тохиолдол энэ болжээ.
Т.Түмэндэмбэрэл