Манай гарагийн эдийн засгийн өсөлтийн хурдац 2018 оны турш буурсаар арваад жилийн өмнөх дэлхийн санхүүгийн хямралаас хойш тохиолдож байгаагүй сул түвшинд хүрээд байгааг Bloomberg Economics-ын судалгаа харуулав.
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээг улирлаар тооцсон шинэ хэмжүүрээр дэлхийн эдийн засгийн өсөлт 2018 оны дунд үеийнхээс дөрөв орчим хувиар буурч, 2.1 хувьтай болжээ. Эдийн засаг тогтворжих найдвартай зэрэгцэн “удаашрал хэсэгтээ үргэлжлэх эрсдэл их байна” хэмээн Дэн Хэнсон, Том Орлик зэрэг эдийн засагч өгүүлсэн юм.
Тогтворжих ямар найдвар байна вэ. Холбооны Нөөцийн Систем бодлогын хүү өсгөхөө завсарлаж, АНУ болон БНХАУ-ын худалдааны эвлэрэл тогтож, 2018 оны турш Европыг нэрвэсэн шок суларснаар тогтворжих найдвар ирлээ. Дэлхийн бусад төв банк ч ижил арга хэмжээ авч эхлэв. Одоогийн сулралыг даван туулж эдийн засгийг сайжруулах шинэ арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа Европын Төв Банк өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Гэхдээ л дэлхийн эдийн засаг баргар хэвээр буй. Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас (ЭЗХАХБ) даваа гарагт нийтэлсэн статистикийг үзвэл АНУ, Их Британи, Канад, евро бүсийн эдийн засгийн үзүүлэлт бүхэлдээ сул байна. Зөвхөн БНХАУ-д байдал тогтворжих зарим илрэл ажиглагдав.
Баргар нөхцөлийг сөрж буй Европын Төв Банкны бодлого тодорхойлогч нар евро бүсэд удаашрал үүссэнээс бус уналт тохиолдоогүй хэмээн тайлбарлаж байна. “Урьдынх шигээ биш ч эдийн засгийн чамлахааргүй өсөлт харагдаж байгаа”-г Европын Төв Банкны захирлуудын зөвлөлийн гишүүн Бенуа Кюре Италийн Corriere della Sera сонинд ярилцлага өгөхдөө тайлбарлав. “Зорилтот хэмжээнд хүртлээ удах төлөвтэй ч инфляц яах аргагүй өссөн”-ийг тэрбээр анхааруулсан юм.
“Дэлхийн эдийн засагт 2017 оны дундуур үүссэн мөчлөг шинжтэй өсөлт удаан үргэлжлээгүй. Харин өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн удаашрал биднийг оролцуулаад олон эдийн засагчийн хувьд гэнэтийн байлаа” хэмээн Bloomberg-ийн Хэнсон, Орлиг нар тайландаа бичжээ.
Саяхнаас ганц хоёр эдийн засагт багахан өсөлт ажиглагдсан ч баргар өөрчлөлт давамгайлж байна. АНУ-ын жижиглэн худалдаа 12 дугаар сард сүүлийн арван жилд тохиолдоогүй буурсныхаа дараа нэгдүгээр сард өссөн. Зарим эдийн засагч хэрэглэгчийн эрэлтийн гол хэмжүүр хэмээн үздэг уг үзүүлэлт нэгдүгээр сард 1.1 хувиар өсжээ.
Ажил олгогчид сүүлийн хоёр жил гаруй хугацаанд тохиолдоогүй цөөн тоотой ажлын байр шинээр үүсгэснийг АНУ-ын шинэ статистик харууллаа. Нэг удаагийн хүчин зүйл нөлөөлсөн байж болзошгүй уг статистик мөн л эдийн засаг эрчээ алдаж буйн нотолгоо болов.