“Технологийн долоо хоног” эхлэхэд ДӨРӨВ хоног үлдлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-03-14 15:25 GMT+8

Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх зорилгын хүрээнд сүүлийн 7 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа START компанийн төлөөллүүдтэй 3-р сарын 18-22 өдрүүдэд болох Startup Week Ulaanbaatar 2019 | TechEdition арга хэмжээний талаар ярилцлаа.

Сайн байна уу? Арга хэмжээний талаар танилцуулаач?
-Сайн, сайн байна уу? Манай компани өнгөрсөн 7 жилийн турш гарааны бизнес болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих асар олон арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулсан байдаг.

Ээлжит арга хэмжээ болох Startup Week Ulaanbaatar 2019 | TechEdition товчоор Технологийн долоо хоног маань энэ сарын 18-22-ны өдрүүдэд MSpace хамтын оффист болно. Арга хэмжээг зохион байгуулах албан ёсны эрхийг Олон улсын Techstars байгууллагаас авсан бөгөөд бид өмнө нь энэ арга хэмжээг 2 удаа зохион байгуулсан туршлагатай.

-Ямар зорилготой арга хэмжээ вэ?
Хамгийн том зорилго нь гарааны бизнесийн экосистемийн тоглогчдыг нэг цэгт цуглуулж тулгараад байгаа асуудлаа хэлэлцэх цаашлаад хамтран ажиллах боломж бүрдүүлэх юм. Мөн технологийн гарааны бизнесүүдийг хөрөнгө оруулагч, хамтрагч, менторуудтай уулзуулах зорилготой.

Өмнөхтэй харьцуулахад Монгол улсад амжилттай яваа технологийн гарааны бизнесүүдийн тоо ихсэж байна. Үүнтэй зэрэгцээд гарааны бизнесийн соёлыг ойлгодог хөрөнгө оруулагчид нэмэгдэж байгаа нь ихэд анзаарагддаг. Товчхондоо Технологийн долоо хоног гэх таван хоногийн турш үргэлжлэх арга хэмжээ маань энэ хоёр талын уулзах цэг нь байх болно.

Арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулаач?
-Өдөр бүр тодорхой нэг сэдвийг сонгож аваад түүндээ тохирсон зочдыг урьж байгаа. Дараах зургуудаас хөтөлбөрийн дэлгэрэнгүйг харах боломжтой.  

Хүрэлцэн ирэх зочид болон хөрөнгө оруулагчдаас дурдаач?
-Таван өдрийн арга хэмжээнд нийт 20 гаруй зочин хүрэлцэн ирнэ. Эдгээрт Kharkhorum Digital-ын Гүйцэтгэх захирал Д.Энхбат, ITZone-ын Гүйцэтгэх захирал Н.Баттулга, LendMN-ы Гүйцэтгэх захирал Б.Гантулга, Infinite Solutions-ын Ерөнхийлөгч Б.Габит, MCS Группийн Дэд Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, AND Global-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан, M+ Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Х.Эрдэнэбаяр, Nomadic Bear-ын Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Х.Хангай, Unread-ын Үүсгэн байгуулагч А.Ундрал зэрэг эрхмүүд багтаж байгаа.

Арга хэмжээ зохион байгуулагдах MSpace хамтын оффисын онцлог нь юу вэ?
-START компани MSpace хамтын оффисыг 2018 оны 11-р сарын 2-нд нээсэн. Энэ хамтын оффис бол технологийн гарааны бизнесүүдийн хамтдаа өсөх, хөрөнгө оруулагчидтай уулзах, хамтран ажиллах орон зай юм. Жишээ дурдахад бид өнгөрсөн долоо хоногт хамтын оффисынхоо 7 гишүүн компанийг бодит хөрөнгө оруулагчтай уулзуулсан бөгөөд тэдний гурав нь санхүүжилт авахаар болсон.

Бусад арга хэмжээнээс юугаараа онцлог вэ?
-Гарааны бизнестэй холбоотой арга хэмжээ гэдэг утгаараа бид аль болох чөлөөт, нүүр тулсан яриа ихтэй байлгахаар ажиллаж байна. Жишээлбэл оролцогч компаниуд хүрэлцэн ирсэн ментор, хөрөнгө оруулагчтай нүүр тулж уулзах, ганцаарчилж ярилцах тусгай цагууд бий.

Түүнчлэн манай хамт олон гарааны бизнес гэх зүйл Монголд нутагших үйл явцад гар бие оролцсон учраас салбарынхаа сайн, муу бүх талыг мэддэг. Тийм ч учраас дан ганц Технологийн долоо хоног бус бусад арга хэмжээнүүд маань хүрэлцэн ирсэн зочид, оролцож буй оролцогчдоо сэтгэл дундуур орхидоггүй. 

Хэн оролцох боломжтой вэ?
-Технологийн гарааны бизнесүүд оролцох боломжтой. Оролцохыг хүссэн хүмүүс дараах холбоосоор орж бүртгүүлээрэй. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ