Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран Монголд анх удаа дата сэтгүүл зүйн хакатон зохион байгуулах гэж байна.
Нээлттэй мэдээллийн санд түшиглэн аливаа тэгш бус байдлыг өнгө дүрсээр ойлгомжтой илэрхийлсэн дата сэтгүүл зүйн чанартай бүтээлээрээ олон нийтийн анхаарлыг татахыг эрмэлзэж буй хэн бүхэн HackInequality хакатонд оролцох боломжтой юм байна.
Хакатоны талаар зохион байгуулагч ЭССТ-ийн фактчекер Ц.Тамираас тодрууллаа.
-Дата сэтгүүл зүйн анхны хакатоныг зохион байгуулахдаа та бүхэн юуг зорьж байна вэ?
-Дэлхий нийтэд дата сэтгүүлзүй нь орчин үеийн сэтгүүл зүйн гол чиг хандлага болоод удчихлаа. Мэдээллийн хувьсгал өрнөж буй энэ үед дата буюу тоо, өгөгдөл, мэдээлэлд нуугдсан үнэнг ухаж гаргах үйл явц идэвхжиж байна гэж хэлж болно. Энд Парадайз болон Панамагийн бичиг баримтыг жишээлж болно.
Хакатонд 10-12 баг 36 цагийн турш өрсөлдөөд инфографик, мультмедиа эсвэл аппликэйшн гэх мэт сэтгүүл зүйн олон төрлийн интерактив бүтээлүүд бий болно
Асар их өгөгдлийг цэгцэлснээр олон нийтийн мэдэх эрхэд тулгуурласан үнэн бодит мэдээллийг гаргаж ирэх нь дата сэтгүүлзүйн ерөнхий чиг хандлага. Тиймээс Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төв энэ чиглэлийг Монголд хөгжүүлэхээр ХБНГУ-ын Дойчи Велле академитай хамтраад ажиллаж байна.
Хакатон гэдэг нь “хак” болон “марафон” гэсэн үгнээс бүтсэн үүсмэл үг юм. Хак гэдэг нь компьютерын програмыг эвдлэн мэдээлэл авах гэсэн утгатай ч энэ удаа харин мэдээллийг эрэн хайх гэсэн эерэг агуулгаар ойлгоно. Харин “марафон” нь бидний сайн мэддэг холын зайн гүйлтийн тэмцээн. Өөрөөр хэлбэл, тодорхой нэг асуудал, сэдвийг технологи ашиглан тал талаас нь “ухаж”, асуудлыг илрүүлэн түүндээ гарц шийдлүүдийг олох маягаар багууд хоорондоо өрсөлдөнө гэсэн үг юм. Сүүлийн үед олон улсын сэтгүүлзүйн салбарт хакатоныг зохион байгуулах болсон. Ингэхдээ технологи болон дата сэтгүүлзүйд суурилах нь түгээмэл байна. Сэтгүүлч, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд нэгдээд нээлттэй эх үүсвэрээс асуудлыг илрүүлэн, гарц шийдлийг олох боллоо.
Тухайлбал, Киргизэд “Хакповерти” нэртэй ядуурлын сэдвээр хакатон зохион байгуулсан. Мөн Японд эрүүл мэндийн салбар тэр дундаа эмнэлгүүдийн чанарын үзүүлэлтийг гаргаж ирсэн аппликэйшнийг бүтээсэн байгаа юм. Ингэхдээ эмнэлгүүдийн бүх датаг цуглуулаад тухайн өвчтөн эмчилгээ хийлгээд дахин эмнэлэгт хандсан эсэх зэрэг шалгуурт үндэслэн сайнаас муу хүртэл нь эрэмбэлсэн нь шилдэг бүтээлээр шалгарсан төдийгүй иргэдэд тун хэрэгцээтэй аппликэйшн болж чадсан.
-Сэдвийн тухайд?
-Бид “Тэгш бус байдлыг тэгшитгэе” гэсэн сэдвийг сонгосон. Манай улсын аль ч салбарт тэгш бус байдал нийтлэг ажиглагддаг. Хүүхдийн сургуулийн хүрэлцээ, орлогын төвшнөөс хамаарч үйлчилгээ авах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж гээд олон асуудал бий.
Мэдээллийн хувьсгал өрнөж буй энэ үед дата буюу тоо, өгөгдөл, мэдээлэлд нуугдсан үнэнг ухаж гаргах үйл явц идэвхжиж байна
-Сэтгүүлч, дизайнер, аналист, технологийн салбарынхны дунд зохион байгуулж байгаа гэхээр хэсэг бүлэг хүмүүст хамаатай мэт сэтгэгдэл төрж магадгүй. Дата сэтгүүл зүй хөгжсөнөөр уншигч, үзэгчдэд ямар давуу тал бий болох вэ?
-Манайд дата сэтгүүл зүйгээр мэргэшиж байгаа редакциуд байна л даа. Ер нь энэ төрлийн сэтгүүлзүй мэдээлэл цуглуулах, эрж хайх, түүнийгээ боловсруулж, олон нийтэд түгээх гээд цаг хугацаа их шаарддаг. Нөгөө талдаа технологийн мэдлэг, чадвар, мөн өгүүлэмж, дүрслэл зэрэгт дизайнерийн үүрэг бас чухал учраас бүх редакц энэ төрлийн бүтээл хийхэд хүндрэлтэй байх шиг байна. Гэхдээ бидний зорилго бол одоо байгаа түвшнийг бага ч болов дээшлүүлэх.
Хакатонд 10-12 баг 36 цагийн турш өрсөлдөөд инфографик, мультмедиа эсвэл аппликэйшн гэх мэт сэтгүүл зүйн олон төрлийн интерактив бүтээлүүд бий болж, тэдгээр нь нийгэмд байгаа тэгш бус байдлын талаар олон нийтэд илүү гүнзгий ойлголт өгч, шийдэл гарцыг харуулж байгаа нь уншигч, үзэгчдэд ихээхэн өгөөжтэй юм.
-Бүртгэл хэдэн хүртэл үргэлжлэх вэ. Одоогийн байдлаар хакатонд оролцох хүсэлтээ хичнээн хүн ирүүлээд байгаа бол?
-Бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар оролцох хүсэлт гаргасан хүний тоо зуу давснаас дийлэнх нь сэтгүүлч, технологийн салбарынхан байна.
Бүртгэл хаагдсаны дараа буюу гуравдугаар сарын 21-нд санаагаа уралдуулах уулзалт болно. Энэ багууд бүртгүүлж, сэдвээ ярилцаад албан ёсоор оролцох эрхээ авах юм. Ингээд 23-ны өглөөнөөс эхлэн тасралтгүй 36 цаг байрлаж, бүтээлээ хийнэ.
Бид редакц болон байгууллагуудын хоорондын өрсөлдөөн, уралдаан гэж харахгүй байгаа учраас нэг редакциас хоёр л хүн хамтад нь оролцуулж байгаа юм. Тэр хоёр оролцогч нь харин оролцохыг хүссэн хүмүүсээс нэмж багаа бүрдүүлэх журмаар явна гэсэн үг.
Хакатоны маань бас нэг зорилго нь сэтгүүлч, дизайнер, аналист, технологийн гээд олон салбарынхны хамтын ажиллагааг бий болгох юм.
-Орон нутгаас оролцох хүсэлтэй хүмүүст тодорхой хэмжээний тэтгэлэг олгож байгаа гэсэн.
-Оролцоог хангах зорилгоор орон нутгаас таван сэтгүүлчийг тодорхой шалгуураар дэмжлэг үзүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл хакатонд оролцохоор Улаанбаатарт ирээд байрлах зардлыг нь хариуцна.
Сэтгүүлч, дизайнер, аналист, технологийн гээд олон салбарынхны хамтын ажиллагааг бий болгох
-Хакатоны үеэр манай болон гадаадын зөвлөхүүд сургалт, зөвлөгөө өгнө гэж байсан.
-Хакатоны үеэр тухайн чиглэлээр сургалт, зөвлөхүүд байхыг зөвшөөрдөг учраас бид энэ загварыг сонгосон. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр нэр хүндтэй, туршлагатай ХБНГУ-ын дата сэтгүүлч Лиза Шарлот, Берлин хотын Ddiesdas.digital-ын стратегич, хөгжүүлэгч Жонатан Мут зэрэг гадаадын тав, монгол дөрвөн ментортой. Бүгд дата сэтгүүлзүйгээр мэргэшсэн бөгөөд чиглэл чиглэлээрээ сургалт хийж, зөвлөгөө өгөх юм. Тухайлбал датаг хэрхэн цуглуулах, түүнийгээ хэрхэн уншигч, үзэгчдэд ойлгомжтой, гоё харагдуулах зэрэг сургалтууд болно. Мөн хүссэн хүнээсээ зөвлөгөө ч авч болно.
-Шагналын санг танилцуулахгүй юу?
-Нийт 9 сая төгрөгийн шагналын сантай. Нэгдүгээр байр 4.5 сая, хоёрдугаар байр 3 сая, гуравдугаар байр 1.5 сая төгрөгийн шагналтай.
-Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв төрийн бус байгууллага байгуулагдсанаасаа хойш энэ чиглэлээр өөр ямар ажлууд зохион байгуулав?
-Бид өнгөрсөн хугацаанд цахим орчин дахь үзэн ядалтын үг хэллэгээр судалгааны ажил хэвлүүлсэн. Мөн утааны үеэр агаарын чанарын индекс хэмжигч харуулуудын мэдээлэл худал байна гэсэн хүмүүсийн хардалтад хариулт өгөхийн тулд өнгөрсөн өвөл бид мэдээллийг нягталж шалгах ажил хийсэн. Хөндлөнгийн өөр төхөөрөмжөөр хэмжихэд агаарын чанарын индекс хэмжигч харуулуудын мэдээлэл зөрүүтэй гарсан. Мөн байгаль орчин, аялал жуулчлалын яамны хариуцдаг agaar.mn-д мэдээлэл дамжуулдаг зарим төхөөрөмж ажиллахгүй байгааг мэдсэн. Энэ ажлын дараа agaar.mn зарим үзүүлэлтийг нээлттэй мэдээлдэг болсон. Одоогоор бид зорилго, чиглэлийнхээ дагуу эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сургалтуудыг хэвлэл мэдээллийн редакциудад хийгээд явж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Та HackInequality хакатоны дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу