Англи улсын Челтнем хотод жил бүр зохиогддог хурдан морины уралдаан эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Челтнемийн фестиваль нэртэйгээр зохиогддог тус морин уралдааны үеэр бооцоо тавигчид мөн тоглодог уламжлалтай бөгөөд хэдий олон уралдааны үр дүнг зөв таана төдий чинээгээр хожих мөнгөний хэмжээ ихэсдэг байна.
Тэгвэл өчигдрийн уралдааны үеэр аз од нь гийсэн нэгэн үзэгч гарч иржээ. Түүний хувьд 2 фунт (6980 төгрөг) төлж тааврын хуудас бөглөсөн бөгөөд үндсэн 6 уралдаанд түрүүлэх морьдыг таасан байна. Улмаар түүний ялагчаар нэрлэсэн 4 нь түрүүлж, 2 нь дэд байрыг эзэлснээр бооцоонд тавьсан 2 фунтээ 91283 дахин өсгөж авахаар болжээ.
Ялагч 182567.8 фунт халаасалсан байна. Энэ нь өнөөдрийн ханшаар 637.161.622 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Өмнө нь Английн морин уралдааны түүхэнд ийм хэмжээнд бооцоогоо өсгөж авсан ялагч гарч байгаагүй аж.
Уралдааны үр дүн гарсны дараа сэтгүүлч ялагчийг олж уулзахад тэрээр нэрээ хэлэхээс татгалзсан бөгөөд “Удахгүй миний охин их сургуульд орно. Харин хүү маань бага сургуульд элсэнэ. Тэдэндээ энэ мөнгөө зарцуулна” гэсэн байна.
Г.Баярмөнх