ЕХБХ-ны Аваргуудын Лигийн шөвгийн 16-д үлдсэн багуудын хариу тоглолт дууслаа. Өнгөрсөн шөнө тун сонирхолтой 2 тоглолт болсон бөгөөд Германы “Байерн Мюнхен”, Английн “Ливерпүүл” багуудын хариу тоглолт “Аллианц Арена”-д болсон юм. Аваргуудын Лигт тус бүр 5 удаа түрүүлсэн эдгээр багуудын эхний тоглолт гоолгүй өндөрлөсөн билээ. Хариу тоглолтын 26 дахь минутад “Ливерпүүл”-ийн довтлогч Садио Манэ талбайн эзэн багийн хаалгач Мануэль Нойерын алдааг чадварлагаар ашиглаж, хоосон хаалганд гоол оруулснаар тооны харьцааг нээсэн байна.
Ингэснээр “Байерн Мюнхен” 2 гоол оруулах шаардлага бий болсон юм. Тэд ч эхний хагас дуусахаас өмнө тооны харьцааг тэнцүүлж дөнгөсөн бөгөөд Серж Гнабригийн дамжуулсан бөмбөгийг “Ливерпүүл”-ийн хамгаалагч Жоэль Матип өөрийн хаалганд хийсэн байна. Гэвч 2-р хагасын 69 дэх минутад Жэймс Милнерийн булангаас дамуулсан бөмбөгийг Виржил ван Дайк мөргөж, багтаа дахин тэргүүллийг авчирчээ.
Улмаар үндсэн цаг дуусахаас 6 минутын өмнө Манэ энэ тоглолтын 2 дахь гоолоо оруулснаар “Ливерпүүл” 3:1-ын харьцаатай ялалт байгулж, Аваргуудын Лигийн шөвгийн 8-д үлдлээ. Сенегал довтлогч сүүлийн 10 тоглолтод 10 гоол оруулаад байна. Мөн 2009 оноос хойш анх удаа Английн 4 баг Аваргуудын Лигийн шөвгийн 8-д шалгарчээ.
Байерн 1:3 (1:3) Ливерпүүл (Аваргуудын Лиг, Аллианц Арена, 68,145 үзэгч)
Гоол: Манэ 26’, 84’, Матип 39’ а.г, Ван Дайк 69’
Гарааны бүрэлдэхүүн:
Байерн (4-2-3-1): Нойер; Рафинья, Зюле, Хуммельс, Алаба; Мартинес (Горецка 72), Алькантара; Гнабри, Хамес (Саншеш 79), Рибери (Коман 61); Левандовски
Шар хуудас: Алькантара, Саншеш
Ливерпүүл (4-3-3): Алиссон; Александер-Арнольд, Матип, Ван Дайк, Робертсон; Милнер (Лаллана 87), Хэндерсон (Фабиньо 13), Вайналдум; Салах, Фирмино (Ориги 83), Манэ
Шар хуудас: Фабиньо, Матип, Робертсон
Урд шөнө болсон нөгөө тоглолт Аваргуудын Лигийн 5 удаагийн аварга Испанийн “Барселона”, Францын “Лион” багуудын хооронд болж, талбайн эзэн “Барселона” 5:1-ийн харьцаатай хожсоноор шөвгийн 8-д үлдсэн Испанийн цорын ганц төлөөлөл боллоо. Эдгээр багуудын өмнөх тоглолтод гоол ороогүй юм. Тус тоглолтод Лионель Месси 2 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгсөн байна. Харин үлдсэн гоолуудыг Коутиньо, Дэмбэлэ, Пике нар оруулжээ. Зочдоос нэр төрийн гоолыг Люка Тусар хийсэн байна. Аваргуудын Лигийн шөвгийн 8 багийн сугалаа манай цагаар 3-р сарын 15-ны Баасан гарагийн 19:00 цагаас болно. Та бүхэн сугалааны үйл ажиллагааг “SPS Хөлбөмбөг” сувгаар шууд хүлээн аваарай.
А.Одбаяр