Замын түгжрэлийг бууруулах ИРГЭДИЙН САНАЛ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
М.Жаргал GoGo.mn

2019-03-14 15:49 GMT+8

GoGo.mn сайтад автомашинтай холбоотой цуврал мэдээллүүд орж байгаа билээ. “Сүүлийн 20 жилийн автомашины өсөлт: Нийслэлд 501 мянган машин бүртгэлтэй байна” мэдээллийн дагуу иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Иргэдийн дунд хот төлөвлөлт огт байдаггүйн балгаар бид ийм байдалд хүрсэн гэдэг шүүмжлэл их байлаа.

Мөн замын түгжрэл үүсгэж байгаа шалтгааны дийлэнх нь хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа залуус. Гэвч тэдэнд ажлын байр, зохих цалин хөлс байхгүй тул аргаа барахдаа ийм ажил хийж байгааг ч хэлж байлаа. Тиймээс нэн түрүүнд ажлын байруудыг бий болгох, нийтийн тээврээ хөгжүүлэх үүний дараа хуучин машины импортыг бууруулах, татварыг нь өндөрсгөх зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй гэж байв.

Бид зарим саналуудыг та бүхэнд нэгтгэн хүргэж байна. Иргэдийг фэйсбүүк, твиттер нэрсээр нь бичсэн болно.

БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ НЬ ХУУЛЬ БУС

Yuka Gantumur: Яагаад хуулийн дагуу буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэхийг хориглож чадахгүй байгааг бодох хэрэгтэй. Хэрэв хориглож чадвал осол буурна түгжрэл багасна.

А.Хаянхярваа: Уг нь манай улс  баруун гарын замын дүрэмтэй. Буруу жолооны хүрдтэй машинууд замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хууль бус гэж үзэж болно. 10аа байг гэхэд 15-с дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүсэд нэвтрүүлэхгүй байхад л түгжрэл болон хуучин машины асуудал шийдэгдчих юм.

Zoya Kafka: Буруу талдаа жолооны хүрдтэй машин оруулж ирэхийг хориглоод, хотод 10-с дээш насжилттай машин явуулдаггүй болгож өгнө үү.

ХҮССЭН Ч, ЭС ХҮССЭН Ч НИЙТИЙН ТЭЭВРЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭЭС ӨӨР ГАРЦ ҮГҮЙ

Spectator: Үнэндээ одоо толгойтой бүхэн машин унаж байна. Ихэнхи эмэгтэйчүүд хүүхэд л зөөдөг, эрчүүд нь ажилдаа л явдаг. Залуус ББСБ-н зээлээр машин аваад халтуур хийх нэрээр ачаалал их үүсгэж байна. Нийтийн тээвэр нь үнэхээр стандартын бус байна. Ийм байхад яаж түгжрэл буурах вэ дээ.

Автомашин ашигласны татварыг өндөр тогтоо. Албан таксиныхыг чөлөөл. Гаалиар зөв рультэй шинэ автомашин л оруул. Нийтийн тээврийн компаниудад ЖДҮ шиг зээл өг. Тэгш сондгойгоор явуул. Хүнд ээлтэй хот гэж байдгаас машин ээлтэй хот гэж байхгүй. Мөнгөтэй хүмүүс л машин унаг. хүн бүр машин унах хүслээ дарахгүй л бол түгжрэл хэзээ арилахгүй ээ. Магадгүй шинэ хотод нүүгээд бүх зүйлийг шинээр бодож төлөвлөвөл болох л байх гэхдээ дэлхийн түгжрэлгүй хотуудад нийтийн тээвэр л номер 1 сонголт байдагшд.

Эрдэнээ: Талаас илүү нь хувийн такси бгаа журамлах хэрэгтэй.

Болд: Машины импортын татвар, ашиглалтын татварыг нэмж орлогоор нь нийтийн тээврээ сайжруулбал иргэд машинаас татгалзана.

Монгол хүн: Шинэ ба хуучин машин зам дээр адилхан зай эзлээд явна. Яагаад хуучин машиныг ад үзээд байна? Нийтийн тээврээ сайжруулж байж замын ачааллыг багасгаж чадна.

Purev: Түгжрэл дандаа муу ч биш юм  аа,  хотын соёл нийтээр амьдрах хэв маяг, бусдыгаа хүндлэх, алхах, дугуй унахад түлхэц өгөх гээд олон сайн талууд бна. Хот гэж байгаа л бол салшгүй 1 хэсэг нь түгжрэл.

Бээлийн чинээ охин: Нийтийн тээврийг л хөгжүүлэхгүй бол хэцүүдэж байна.

Мөнхжөөн: Хүссэн ч, хүсээгүй ч нийтийн тээврээ хөгжүүлэх хөшүүрэгт оржээ.

Dorj Aldar: Энэ чигээрээ хоёр жил болвол таг зогсоно. Нийтийн тээврээ хөгжүүлэх нь зөв.

ЭДИЙН ЗАСГИЙН АРГААР ШИЙДЭХ АРГА

Дэлгэрсайхан: Татвараар л шийдэхээс өөр ямар ч арга байхгүй. 2.5 мотортой седаны жилийн татварт 48 мянга, замын татварт 20 мянга, агаарын бохирдолд 2100 төгрөг төлж байгаа үед хэзээ ч сайн замаар түгжрэлгүй явж, цэвэр агаараар амьсгалахгүй.

Н.Хүрэл-Эрдэнэ: 5 буюу түүнээс дээш насжилттай машиний гаалийн татварыг 100-с дээш хувь нэмэх хэрэгтэй.

Erdene Dorjnamjim: Буруу зев гэлтгvй бvх машины импортыг 3-4 жилээр зогсоож тэр хугацаанд нь нийтийн тээврээ сайн хегжvvлэз хэрэгтэй байх шиг байна.

Mongol Mechanic:

  • 2018-30
  • 2019-28
  • 2020-26
  • 2021-24
  • 2022-22

2023 он гэхэд 20 жилийн настай машинуудыг нийслэлд явуулахгүй байя. Орон нутагтаа явна л биз. Нийслэл рүү орохдоо өдрөөр нь татвар төлөөд ордог болгоё. Хуучны классик машин унах дуртайнууд нь өндөр татвар төлөөд л унана биз. Аюулгүй байдалд ч хэрэгтэй.

Н.Хүрэл-Эрдэнэ: Одоо зарагдаагүй 100 мянган автомашин байна. Манай улс машин үйлдвэрлэдэггүй ч хогийн цэг биш байлтай. Хэн хөдөлмөрлөж чадаж буй тэр шинэ машинаа аваад унах ёстой болов уу? Хэн ч жолооч болж болно гэхдээ машинтай байх албагүй. Хот маань нэг захаас нь нөгөөг хүртэл 40 км. Энд хүн яаж бол яаж явна. Хувийнхаа зохион байгуулалтыг нэг анхаараарай!

Enkh Tuvshin: Залуусыг хөдөө орон нутагт ажиллах боломжоор хангаж, цалин өндөртэй ажлын байр олноор бий болгох хэрэгтэй.

Зочин: Жил бүр авдаг УБ хотын машины татварыг 10 дахин нэмэх хэрэгтэй. Приус 30.000 төгрөг төлдөг бол 300.000-ыг төлөг Ланд 150.000 төлдөг бол 1.5 саяыг төлөг. Түгжрэл эрс багасна даа. Дээр нь торгуулиа сарын дотор төлөөгүй бол сар тутам торгууль нь 2 дахин өсгөдөг болго. Ингэснээр түгжрэл арилна. Хөдөөний машины татварыг нэмэх хэрэггүй харин хот руу орж ирвэл хоногийн 10.000 төгрөг төлөг.

Зочин: Хүн амьдрахад бэрх болоод байна. Энэ их олон машинууд маш их хор хөнөөлтэй бна шүү дээ. Жинхэнэ агаарын бохирдол чинь хорт хий ялгаруулдаг автомашинуудаас болж байна. Хорт хавдар үүсгэгч хорт хий автомашинуудаас ялгардаг гэсэн олон улсын судалгаа бдаг. 500 мянгаас ч илүү хол давна манай улс машины тоогоороо. Монголчууд машинаа бараг гэртээ оруулаад тэвэрч унтах нь холгүй амь насаасаа ч илүүтэйгээр дээгүүрт тавьж байна. Автомашины импортыг зогсооё.

Зочин: 5 жилээс дээш насжилттай утааны стандартаа барихаа больсон машинуудад Японд ашиглалтын өндөр татвар тогтоож шахдаг. Тэрийг Монгол Киргиз болон африкийн буурай улсууд авдаг. Манай улс энэ тал дээр ямар ч бодлого зохицуулалтгүй яваа. Хуулиа сайжруулж 5-6 жилээр хөгшин суудлын машин бүртгэлэггүй дугаар олгодоггүй болмоор байгаа, зарж буй бензин түлшээ евро-5 болгомоор юм. Одоо бол 20 жилийн өмнөх евро-2 ийг зараад л өөрсдөө хордоод байгаа шд.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ