Ц.БУДХҮҮ: Гэрэлт гудамжийг болиулсан нь зөв, учир нь...

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-03-14 16:05 GMT+8

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 3-р сарын 5-ны өдөр Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр “Шөнийн гудамж”-г болиулах байр сууриа илэрхийлсэн билээ.

Тэгвэл Монголд анх удаа хувийн хэвшил өөрийн менежментээр удирдан зохион байгуулах, жилийн 4 улиралд ажиллах давуу талтай Smile Street төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус төсөлтэй холбоотойгоор төслийн Ерөнхий менежер, Мишээл групп ХХК-ийн Бизнес хөгжил, Маркетингийн албаны дарга, Нийслэл дэлгэц ХХК-ийн Ерөнхий менежер, SMC consulting-н үүсгэн байгуулагч Ц.БУДХҮҮ-тэй ярилцсан юм.

Мишээл групп ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Smile Street” төслийн зорилго юу вэ?

Энэ төслийн талаар ярихын өмнө Мишээл групп ХХК өөрийн эзэмшлийн 126,000м2 талбай дээр 2021 он хүртэл “Smile Street”, “Мишээл хүүхдийн ертөнц”, “Мишээл шоппинг молл”, “Мишээл вэлнэс төв”, “Мишээл Экспо”, “Мишээл лайф стайл”, “Мишээл резиденс” зэрэг төслүүд үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Хамгийн түрүүнд буюу энэ намар ашиглалтад орох эхний төсөл нь энэхүү “Smile Street” төсөл юм.

Төсөл нь үндсэн 3 зорилготой. Үүнд:

1. Амралтын өдөр бүр Food festival зохион байгуулна

Бямба, Ням гараг бүр тус гудмын голоор 20 гаруй аж ахуйн нэгжийн хоолны наадам болох бөгөөд гэр бүлээрээ ирж олон улсын олон төрлийн хоолноос амтархан зооглох боломжийг УБ хотын иргэддээ өгч байна. Гудмын зүүн талд Энэтхэг, Солонгос, Хятад, Япон, Орос, Европ зэрэг нийгэмд танигдсан 10-12 томоохон ресторанууд байрласан байна.

2. Аялал жуулчлалд өөрсдийн хувь нэмрээ оруулах

Одоогоор Монголд ирсэн жуулчид үдээс хойш болон оройн цагаар аюулгүй орчинд хоол идэх боломжгүй байна. Тэгвэл бид өөрийн хамгаалалтын алба болон ХУД-ийн цагдаагийн байгууллагатай хамтран Smile Street-н үүдэнд цагдаагийн байгууллагыг байрлуулж хэв журмыг сахиулах боломжтой орчинд жуулчдыг дээр дурдсан Монголын 10-12 томоохон ресторанаар сонгон үйлчлүүлэх, цаашлаад Smile Street-д болж байгаа томоохон тоглолт арга хэмжээг аюулгүй орчинд үзэх боломжийг хангах юм.

3. Монгол залуусыг зөв боловсон байдлаар цагаа өнгөрүүлэхэд сургах

Өнөөгийн залуус ямарваа нэгэн арга хэмжээ эсвэл найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар архи согтууруулах ундааг өндөр хэмжээгээр хэрэглэж өөрт болон бусдад аюултай нөхцөл байдлыг бий болгож байна. Тэгвэл бид энэхүү төслөөр дамжуулж залуусыг зөв боловсон байдлаар цагийг өнгөрүүлэх боломжийг бий болгох юм.

“Smile Street” төслийн байрлал, нийт гудамжны талбайн хэмжээ хэд вэ?

Байрлалын хувьд одоо байгаа Мишээл Экспо-н үүд болон Kitchen All тавилгын их дэлгүүр хоёрын голын талбай буюу урт нь 174м, өргөн нь 18м хэмжээтэй, нийт 3,140м2 талбай байна. Тус талбайн зүүн талд 10-12 төрлийн ресторан, пабууд байрлаж 3 төрлийн нэгдсэн /нийт 30 ширхэг/ ариун цэврийн өрөө, 3 төрлийн нэгдсэн тамхи татах өрөөтэйгөөр шийдэж байна.

“Smile Street” төслийг яагаад Мишээл Экспо дээр байрлуулах болсон бэ?

Өнөөдөр бидний амьдрал БАГА хугацаанд ИХ үйлчилгээ авах шаардлага өндөр болсон байна. Нэг үйлчилгээ авахын тулд нэг тийшээ түгжирч цаг алдах биш, төвлөрсөн төвд ирж гэр бүлийн хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг авах боломжтойгоор шийдвэл иргэдийн Эдийн засгийн хэмнэлтийг бид хийх боломжтой гэж харсан. Тиймд бид тавилга, барилга, төрийн нэг цэгийн үйлчилгээ, экспо төв зэргийг өнөөг хүртэл төвлөрүүлж ирлээ. Цаашлаад Smile Street төсөл, хувцасны дэлгүүр, вэлнэс төв, орон сууцны төслийг үе шаттай хэрэгжүүлнэ.

Танай төсөл УБ хотын анхны “Шөнийн гудамж”-аас ямар давуу талтай вэ?

УБ хотын анхны Шөнийн гудамж хотын А цэгт байрласнаас үүдэж замын хөдөлгөөнийг хааж түгжрэл үүсгэх, тухайн орчны оршин суугчдын тав тухыг алдуулах, цаашлаад байр орон сууцны дунд иргэд дураараа бие засах, мөн харанхуй газар гэмт хэрэг гарах зэрэг олон эрсдэл байсан тул тус газрыг хаах шийдвэр гарсан болов уу. Мөн тус газар ердөө зуны 3 сар ажиллах боломжтой байсан.

Тэгвэл Smile Street гудамжны хувьд жилийн 4 улиралд УБ хотын иргэдэд үйлчлэх боломжтой бөгөөд Монголын томоохон 10-12 төрлийн ресторан, пабуудыг нэг эгнээнд төвлөрүүлснээр олон төрлийн хоолны сонголтыг санал болгоно. Мөн гудамд тусгай тоглолтын тайз дээр томоохон шоу арга хэмжээг тогтмол хийхээс гадна гудамжны баруун талд 2 төрлийн караоке, 1 амьд хөгжмийн клуб, 1 бовлинг төв, 1 Stand Up Comedy клуб зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа нэг гудамд төвлөрнө.

Гол онцлог нь тус гэрэлт гудамж өөрийн үнэ цэнэтэй байх бөгөөд тодорхой өдрүүдэд оройн цагаар бага хэмжээний төлбөртэй байх юм. Мөн согтолтын зэрэг өндөртэй хүнийг тус үйлчилгээнд оруулахгүй ба гудмаас гарч ирж байгаа хүмүүсийг манай хамгаалалтын албаныхан мэргэжлийн такси үйлчилгээний машинд суулгах үйлчилгээг хийнэ.

10-12 төрлийн Монголын томоохон ресторан, пабууд байрлана гэсэн энэ талаар?

Бид Олон улсын франчайз болон Монголд үйл ажиллагаагаараа нийгэмд танигдсан томоохон компаниудад тус байрлал дээр орох саналыг хүргэсэн бөгөөд үүнд Таванбогд групп-н Little Sheep, Nagomi ресторан, BLUEMON группын BULL ресторан, NOMADS HOSPITALLY ХХК-н ресторан, Энэтхэг хоолны DELHI DARBAR ресторан, Ариг рамен, YUNA Солонгос ресторан, CHINGGIS IRISH, CALIFORNIA зэрэг томоохон байгууллагуудаас эхнээсээ гэрээ хийгээд явж байна.

Одоо бидэнд 5 ширхэг ресторан, паб оруулах зай үлдсэн бөгөөд үүнд сонгон шалгаруулалтаар компаниудыг оруулахаар ажиллаж байна.    

“Smile Street” өвлийн 4 улиралд хэрхэн ажиллах вэ?

Бид тус төсөл хэрэгжих газрын дээврийг орчин үеийн дэвшилтэт технологиор дээвэрлэж, хойд болон урд хэсгийг шилэн фасадаар битүүлж, халуун, хүйтэн агааржуулалтын хоолойг байрлуулснаар өвөл нь дулаахан, зун нь сэрүүхэн байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн тус гудам руу орох хэсэгт лобби байрлах бөгөөд зүүн талд нь 450 хүний хувцасны шүүгээ /locker/ баруун талд нь эвэнт хийх талбайг төлөвлөсөн байгаа.

Агаарын чанарын индексийг УБ хот хэмжиж эхэлсэн өдрөөс өнөөг хүртэл Мишээл цогцолбор хамгийн бага бохирдолтой хэсэгт орж ирсэн. Тиймд өвлийн утаатай нөхцөлд гэр бүлээрээ ирж хоолны наадамд орох мөн тэмдэглэлт баярын өдрөө төвлөрсөн нэг гудамд зөв боловсон тэмдэглэх зэрэг олон давуу талыг нийгэмд бий болгоно. 

Ресторан, пабд орох сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгвөл?

Бид одоо үлдсэн 5 хэсэг дээр сонгон шалгаруулалт хийх бөгөөд тухайн компанийн туршлага, үйлчилгээний стандарт зэргийг харгалзан оруулах болно. Энэ талаар бидэнтэй шууд холбогдож уулзаж тус төслийн нарийн мэдээллийг авах боломжтой юм.

Төсөлтэй холбоотой олон үйлчилгээ байх бөгөөд тэр олон мэдээллийг дараа дараагийн ярилцлагадаа цэгцтэй хүргэе.

Танд баярлалаа, танай хамт олон амжилт хүсье

“Мишээл групп” ХХК төслийн багтай холбогдох:

Утас: 8806-5991, 9099-5533

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ