Улсын Гуравдугаар төв эмнэлэг “Ажилчдын алжаал тайлах төв”-тэй боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-03-14 17:53 GMT+8

Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, ажилчдынхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Ажилчдын алжаал тайлах төв”-ийг шинээр тохижуулан энэ мягмар гарагт ашиглалтад оруулжээ. 

Алжаал тайлах төвийг эмнэлгийн захиргаа, эмнэлгийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо, зарим тасаг нэгжийн дэмжлэгтэйгээр засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд ажлынхаа зав чөлөөгөөр фитнес, йога, хуурай саун, физик эмчилгээ хийлгэх боломжтой. Мөн тураах аппарат болон хувцас солих, усанд орох өрөө зэргийг иж бүрэн тохижуулж, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дартс, ширээний теннис, шатар тоглож болох юм байна. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ