Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд хоёр орны хамтын ажиллагааны талаар цөөн асуултад хариуллаа.
-БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил аль шатанд явна вэ?
-Монгол, Энэтхэг хоёр улс төр, соёлын салбарт олон жил хамтран ажиллаж ирсэн. Одоо худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлахдаа хөнгөлөлттэй зээл олгохоо амласан.
Хоёр улсын Засгийн газар энэ зээлийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар нэлээд судалж, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, тээвэрт ашиглахаар шийдсэн. Монгол Улс жилд тэрбум гаруй ам.долларын шатах тослох материал импортолдог. Тэгсэн хэр нь 6.4 сая баррель түүхий тос экспортолдог.
Төслийг гардан хэрэгжүүлэх компани Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа ирэх сард байгуулна
Үүнийг дотооддоо боловсруулбал олон ажлын байр бий болохын зэрэгцээ гадаад валютын нөөц нэмэгдэж, аж үйлдвэржилтийн хоёр дахь давлагаа эхэлнэ гэж үзсэний үндсэн дээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар саяхан ирж, үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлдэх талаар санал солилцсон. Ойрын хугацаанд Энэтхэгт уул уурхай, тэр дундаа газрын тос боловсруулах, баяжуулах чиглэлийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэж эхэлнэ гэж найдаж байна.
Түүнчлэн төслийн зөвлөх компанийг шалгаруулсан. Техник, эдийн засгийн үндэслэл гээд гурван зузаан ном боловсруулан гаргалаа. Уг төслийг гардан хэрэгжүүлэх компани Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа ирэх сард байгуулна. Томоохон төсөл учраас олон компани оролцох нь мэдээжийн хэрэг.
-Гүйцэтгэгч компанийг хэзээ сонгон шалгаруулах вэ?
-Уг ажил хэд хэдэн үе шаттай. Эхлээд зөвлөх компанийг шалгаруулдаг. Нефтийн үйлдвэрийн бүх технологи тусгай зөвшөөрөлтэй юм байна. Хэдийгээр нэг түүхий эд ордог боловч 36 төрлийн бүтээгдэхүүн гардаг. Тэр бүх технологи нь тусгай зөвшөөрөлтэй, түүнийг нь томоохон үйлдвэрлэгчид эзэмшдэг учраас нэгбүрчлэн хэлэлцээр хийх ёстой. Жишээ нь, танаас нэрэх технологийг чинь ашиглая, өөр нэг хүн дээр очоод танай баяжуулалтын технологийг авч ашиглана шүү гэх маягаар ажиллах юм байна. Багагүй хугацаа шаардана.
Ассам мужийн тариаланчдыг Монголд урьж, Булган, Архангай аймагтай танилцуулахад хөрсний үржил шим өндөр, цаг уурын нөхцөл маш сайн байна гэсэн
-Монголд буурцаг тариалах боломжтой талаар Энэтхэгийн судалгаа, мэдээллийн төвийнхөн онцоллоо.
-Монголчууд бид хэрэгцээт уургийнхаа ихэнхийг махнаас авдаг. Харин энэтхэгчүүд буурцгаар нөхдөг. Буурцаг нь ургасан газраа азотоор баяжуулдаг ашиг шим өндөр бүтээгдэхүүн. Бид эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхийн тулд энэтхэгчүүдийн буурцаг тариалдаг, хэрэглэдэг аргаас суралцах ёстой. Тус улсын Ассам мужийн тариаланчдыг Монголд урьж, Булган, Архангай аймагтай танилцуулахад хөрсний үржил шим өндөр, цаг уурын нөхцөл маш сайн байна гэсэн. Энэ чиглэлээр нэлээд дэлгэрэнгүй судлаад, танилцуулга бичиж, ХХААХҮЯ-нд илгээсэн.
-Эмчилгээ хийлгэхээр Энэтхэгийг зорих монголчууд цөөнгүй. Энэ чиглэлээр энэтхэгчүүдтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Эндхийн эмч нар туршлагатай. Хувийн эмнэлгүүд нь тоног төхөөрөмж сайтай, үнэ өртөг нь ч боломжийн. Дээр нь англиар чөлөөтэй ярьдаг учраас манайханд хэлний бэрхшээл тулгарах нь харьцангуй бага. Гэхдээ энд ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад анхаарах ёстой зүйл цөөнгүй байна.
Ирэхээсээ өмнө дотоодын гуравдугаар шатлалын эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчээр бүрэн оношлуулах хэрэгтэй
Тухайлбал, ирэхээсээ өмнө дотоодын гуравдугаар шатлалын эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчээр бүрэн оношлуулах хэрэгтэй. Зуучилдаг хүн, байгууллага нь мэргэжлийн, хуулийн дагуу үүрэг хүлээх ёстойг Элчин сайдын яамнаас анхааруулж байна.
Үүнээс гадна Энэтхэгт ардын уламжлалт эмчилгээ өндөр хөгжсөн, хөхиүлэн дэмждэг, судалдаг, өргөжүүлдэг яам байдаг юм. Энэ төрлийн эмчилгээг бид нутагшуулах боломжтой гэж үзээд салбарын сайдыг нь Монгол Улсад айлчлахыг урьсан. Энэтхэгийн эм, эмнэлгийн тоног хэрэгсэл боломжийн үнэтэй, чанартай. Тиймээс малын халдварт болон халдварт бус өвчнийг анагаах чиглэлээр хоёр улс хамтран ажиллаж болно гэж харж байгаа.
Монгол, Энэтхэгийн худалдаа сүүлийн гурван жилд гурав дахин нэмэгдсэн. Цаашид илүү өргөжин тэлэх боломжтой. Бид Энэтхэгт хонины ноос нийлүүлж болно. Варанаси хотод гар аргаар хивс нэхдэг юм. Тийш нь хонины ноосоо экспортолж, оронд нь малын халдварт өвчнүүдийг илааршуулах эм авах боломжтой.