Австралийн Шинэ Өмнөд Үэльс мужийн Нимбин гэх жижиг хотын иргэн тун азтай байдлаар амьд гарчээ.
Учир нь түүн рүү харвасан сумыг тэрээр гар утсаараа зогсоосон байна.
43 настай хохирогч өөр рүү нь сум харваж байгааг анзаарч машинаасаа буун нум сумтай хүний зургийг авахаар утсаа дээш өргөх үед сум утсыг нь оножээ.
Цагдаа нарын мэдээлснээр тухайн хотын 39 настай оршин суугч хохирогч руу нум сум харвасан. Сум хохирогчийн утсыг онож, эрүүнд нь зураас гаргасан байна. Хэрэв утас нь байгаагүй бол залуу хэдийнэ үхэх байсан аж.
Цагдаа нар нум сум харвасан этгээдийг хүний биед хохирол учруулахыг завдсан хэмээн баривчилсан бөгөөд шүүх хурал ирэх сарын 15-нд болно.
Эх сурвалж: CNN
А.Эрхэмбаяр