САГСАН БӨМБӨГ: “BIG3” лиг хүрээгээ тэлсээр

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-03-15 12:20 GMT+8

Дуучин реппер, продюсер Айс Кюбийн санаачилгаар 2017 оны 2 сарын 11-ээс эхлээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн лиг хүрээгээ тэлсээр байна. Тус лигт сагсан бөмбөгийн хуучны одод, мөн гудамжны сагсан бөмбөгийн тамирчдаас бүрдсэн нийт 12 баг байгаа юм.

Тэгвэл тус лигт өдгөө 37 настай хамгаалагч Жо Жонсон, болон төвийн тоглогч Аал Жефферсон нар нэгдэхээр болжээ.

Их спортоосоо зодог тайлаад удаагүй байгаа одууд энэ лигт нэгдсэнээр лигийн өрсөлдөөнийг сонирхолтой болгохоос гадна лигийн нэр хүндийг өсгөж байгаа билээ.

Эх сурвалж: ESPN
                                                                                                                             Сэтгүүлч: Л. Тулга

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ