Өчигдөр Фэйсбүүкийн аппуудын (Фэйсбүүк, Инстаграм, Ватсапп, Мессенжер) хэвийн ажиллагаа дэлхий даяар доголдож компанийн нэр хүнд багагүй унасан билээ. Тэгвэл уг уналт өөр нэгэн чат апп болох Телеграмд ашигтай байж, тэдний хэрэглэгчийн тоог 3 саяар нэмэгдүүлжээ.
Телеграмын Гүйцэтгэх захирал Павел Дуров өөрийн Твиттер хуудаснаа “Өнгөрсөн 24 цагт манайд шинээр 3 сая хэрэглэгч бүртгүүлжээ. Бид жинхэнээсээ аюулгүй байдлыг тань ханган ажилладаг” гэсэн утга бүхий жиргээг нийтэлсэн байна.
2018 жилийн энэ үед Телеграм 200 сая идэвхтэй хэрэглэгчтэй байсан билээ. Хэрэглэгчдийнхээ чатыг гуравдагч этгээдэд харуулахгүй байхаар нууцалдаг уг чат аппыг өнгөрсөн жил ОХУ-д хориглож байсан түүхтэй. Телеграм дээр бичсэн чат сервертээ хадгалагддаггүй юм.
Эх сурвалж: Cnet