Гүүглийн ажилтан Пи тооны 31 их наяд орныг тооцоолж дээд амжилт тогтоов

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-03-15 13:45 GMT+8

Япон гаралтай, Гүүглийн ажилтан Эмма Харука Ивао алдарт Пи тооны таслалаас хойших 31 их наяд оронг тооцоолж дээд амжилт тогтоожээ. Пи тоо нь аливаа тойргийн уртыг түүний диаметрт хуваасан харьцааг илэрхийлдэг.

Нарийвчилбал, тэрээр ПИ тооны 31,415,926,535,897 оронг компьютер ашиглан амжилттай тооцоолсон байна. Хэрхэн тооцоолсныг албан ёсны блогоос нь унших боломжтой.

Өмнөх дээд амжилт нь 2016 онд тогтоогдож байсан бөгөөд тухайн үед 22,459,157,718,361 оронг тооцоолж байжээ.

Хэдийгээр Ивао өмнөх дээд амжилт эзэмшигчтэй адил програм ашигласан ч түүний давуу тал нь Гүүглийн үүлэн тооцооллын төхөөрөмжүүд байсан гэнэ. 31 их наяд цифрийг тооцоолон гаргахын тулд тэрээр Гүүглийн 25 төхөөрөмжийг 121 өдрийн турш ажиллуулсан байна. Харин өмнөх дээд амжилтыг тогтоогч 24 ширхэг 6TB багтаамжтай хатуу дискийг ашиглан 105 өдрийн дотор 22 их наяд оронг тооцоолж байсан түүхтэй.

Сонирхуулахад бодит байдал дээр 3,14 гэж эхлэх Пи тооны таслалаас хойших 31 их наяд орон хэрэг болдоггүй гэнэ. Жишээлбэл АНУ-ын сансар судлалын агентлаг (НАСА) пуужингаа сансарт илгээхдээ ердөө 15 оронтой Пи тоог ашигладаг байна.

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 858 санал өгсөн байна.

Дээшээ