Налайх чиглэлийн замыг ирэх сарын 15-наас хааж, барилгын ажлыг эхэлнэ.
Гачуурт уулзвараас Налайх-Чойр уулзвар хүртэл 20.9 км зам засварын ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ гэдгийг Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан мэдээллээ. Зам засварын ажилтай холбоотойгоор трасс чөлөөлөх ажил хийсэн, бэлтгэл ажил дууссан бөгөөд дөрөвдүгээр сарын 15-наас барилгын ажил эхлэх юм байна. Замыг хааж, түр зам гаргах бөгөөд бэлтгэл ажил бүрэн хангасан гэв. Замыг энэ оны аравдугаар сарын 30-н гэхэд дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Барилгын ажлыг БНХАУ-ын компани гүйцэтгэх бөгөөд нийт өртөг 36.5 сая америк доллар юм байна. Өөрөөр хэлбэл нэг км замын дундаж өртөг дөрвөн тэрбум төгрөг болох юм байна. Зөвхөн автозам төдийгүй дугуйн болон явган замыг ч мөн давхар гүйцэтгэхээр болжээ.
Замын 3.75 метрийн 4 эгнээтэй, 1.5 метрийн явган хүний зам, хөвөө болон нийт таван гүүрэн гарцтай байхаар зураг төсөвт тусгажээ.