Ослын улмаас Засгийн газрууд Boeing-ийн хамгийн борлуулалттай онгоцны нислэгийг зогсоож байгаа нь компанийг гүнзгий хямралд орууллаа. Этиопын онгоц унасны дараа ЕХ болон Энэтхэг 737 Maxын нислэгийг цуцалсан хоёр өдөрт эдний хувьцаа арван жил үзэгдээгүй хэмжээгээр доошилжээ. Энэ сарын 10-нд Индонезид мөн ижил төрлийн онгоц сүйрч 157 хүний амийг авч одсоноос хойш тав хүрэхгүй сарын хугацаанд давтагдав.
Дэлхий даяар 737 Max-ын нислэгийг зогсоож байгаа нь Boeing компани ба АНУ-ын Холбооны агаарын тээврийн байгууллагаас гаргасан мэдэгдлийг үл хайхарсан хэрэг боллоо.
Латин Америк, Африк, Ойрх Дорнодын орнууд хийгээд Хятад, Австрали хоригт нэгдсэний дараа Европын улсууд адил шийдвэр гаргасан нь тус компанид хүнд цохилт өгсөн байна. Jefferies фирмийн Лондон дахь шинжээч Сэнди Моррис “Ийм үйл явц гайхалтай түргэн тархаж байна. Үүнийг харахад бараг АНУ-ын онгоцны эсрэг бослого дэгдэв үү гэлтэй. Одоо Америкийн компаниудаас энэ онгоцыг ашигласан хэвээр үү гэж асуумаар байна” хэмээв.
Онгоцны аэродинамик зогсолтыг үнэлдэг ганц мэдрэгчийн оронд хоёр мэдрэгч суулгах ажлыг ойрын долоо хоногт эхэлнэ.
Этиопт хөөрөнгүүтээ унасан 737 Max-ыг American Airlines болон Southwest Airlines компаниуд ашигласаар байгаа. Түүнчлэн Air Canada уг онгоцонд итгэсэн хэвээр нисгэж байгаа авч Европт хориглосон тул тийш хийх хоёр нислэгээ цуцалжээ. Мөрдөн байцаагчид Этиопын онгоцны хар хайрцгаас мэдээлэл авахаар ажиллаж буй. Нисэгчид 737 Max онгоцон дээр нэмэлт дадлага хийсэн гэж Ethiopian Airlines-ын захирал телевизээр мэдэгдсэн.
Индонезийн осолд онгоцны зогсолтын эсрэг программ нисэгчдийг гайхшируулж, унахын өмнө хэд хэдэн удаа хошууг доошлуулж байжээ. Уг программ нисэгчийн оролцоогүйгээр нэг мэдрэгчийн буруу дохиогоор ажиллаж, уналтыг зогсоох ямар оролдлого амжилтад хүрээгүй аж. Boeing ба АНУ-ын Холбооны агаарын тээврийн байгууллага Этиопын ослын шалтгаан байж болзошгүй зогсолтын эсрэг программ болон буруу мэдрэгчийг солихоо зарласан байна.

Иймэрхүү маргаан хэлэлцүүлгийн завсар Ерөнхийлөгч Трамп “Онгоц нисэхэд хэтэрхий төвөгтэй болж байна” Хэмээн твиттертээ бичжээ. Дараа нь тэрээр Boeing-ийн захирал Деннис Мюленбергтэй ярьсан байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс Fox телевизээр ярихдаа Ерөнхийлөгчийн хэлснийг дэлгэрүүлж “Технологи нисэгчдийн эрх мэдлийг хэт булааж байгаа тус салбарынхан сэтгэл түгшин ярьдгийг бид мэднэ” хэмээн өгүүлжээ.