Холбооны Нөөцийн Банкны тэргүүн Жероме Пауэл албан тушаалдаа томилогдоод хэдийнээ нэг жил өнгөрчээ. Энэ оны нэгдүгээр сард тэрбээр вашингтоны Эдийн засгийн клубд Дэвид Рубенштэйнтэй ярилцаж, өөрийн ажил болон АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлын талаар олон нийттэй хуваалцсан бөгөөд тус ярилцлагадаа төв банкны хараат бус байдлын талаар дурджээ. Бид энэ удаагийн дугаараараа тус ярилцлагын онцлох хэсгүүдийг тоймлон хүргэж байна.
Дэвид Рубенштэйн: Та өмнөх ярилцлагууддаа Холбооны нөөцийн банк одоогийн нөхцөл байдал, бодлогын хүүний түвшинд харьцангуй сэтгэл хангалуун байгаа хэмээн дурдсан. үүнийг зах зээлд оролцогчид хэрхэн задалж ойлгож болох вэ?Жеромэ Пауэл: 2018 он АНУ-ын эдийн засгийн хувьд маш сайхан жил болж өнгөрлөө. Эдийн засаг сүүлийн 10 жилд өсөөгүй хэмжээгээр тэллээ. Хөдөлмөрийн захад эерэг өөрчлөлтүүд бий болж, ажилгүйдлийн түвшин сүүлийн 50 жилийн түүхэнд байгаагүй бага түвшиндээ хүрсэн. Цалингийн хэмжээ өсч, ажиллах хүчний оролцоо, бүтээмж нэмэгдсэн. Мөн инфляци бидний зорилт орчимд байна. Бид энэхүү үргэлжилсэн моментумыг оны эхнээс эхэлж анхааралтай ажиглаж байсан.
ДР: Олон нийт бодлогын хүүний сүүлийн хоёр өөрчлөлт төлөвлөгөөний дагуу болсон гэж харж байгаа. Харин цаашид ямар төлөвлөгөө байгаа вэ?
ЖП: Миний бодлоор тийм төлөвлөгөө байдаг гэж шууд хэлэх боломжгүй юм. Бид эдийн засгийн төсөөллийг жилд дөрвөн удаа гаргадаг ба түүн дээр үндэслэж, шийдвэрээ гаргадаг. Сүүлийн хоёр өөрчлөлт бол маш тодорхой ирээдүйн төлөвийг харгалзаж үзсэнээр гаргасан шийдвэр. Ирээдүйд үүсч болзошгүй тодорхой бус байдал байсаар байгаа.
ДР: ХНБ-ны нээлттэй зах зээлийн зөвлөлийн (мөнгөний бодлогын эрх бүхий зөвлөл) протокол тодорхой хугацааны дараа олон нийтэд нээлттэй тавигддаг. Яагаад протоколыг хурлын дараа, маргааш нь ч юм уу тавьж болдоггүй юм бэ?
ЖП: Бид мөнгөний бодлогын мэдэгдлийг маш ул суурьтай үздэг учраас үг бүрт нь анхааралтай хандаж, тодорхой бэлтгэсэн форматын дагуу гаргадаг. Энэ нь бодлогын шийдвэрийн үндэслэлийг бүрэн тайлбарлах зорилготой. Протоколын хувьд зөвлөлийн 12 гишүүн бүрийн хэлсэн үг, саналыг тусгаж, тэдгээрийг дахин боловсруулахад тодорхой хугацаа ордог учраас ийнхүү хоцрогдол үүсдэг. Урьд нь хэдэн сараар хоцордог байсан бол одоо ердөө 3 долоо хоног болсон байгаа. Тэгэхээр протоколд хурлын үеэр хэлсэн зүйлсийг утгыг нь алдагдуулалгүйгээр цэгцлэхэд хугацаа ордог гэж ойлгож болно.
ДР: Протоколоос харахад зөвлөлийн гишүүдэд зөрүүтэй санал байгаа ч шийдвэрийг бүгд санал нэгтэйгээр гаргалаа гэсэн байна. Тэгэхээр ХНБ-ны нээлттэй захын зөвлөлийн гишүүд өөр өөр байр суурьтай, хурлын үеэр санал зөрөлдөх зүйл гардаг ч эцэстээ нэг шийдвэрт хүрдэг гэсэн үг үү?
ЖП: Манай тогтолцооны нэг давуу тал бол, институц доторх өөр өөр үзэл бодлыг харгалзаж үздэгт байгаа. Хурлын үеэр 12 гишүүн тус бүр өөрийн эдийн засгийн зөвлөхийн боловсруулсан мэдээлэл дээр үндэслэж, харилцан хэлэлцэж, мэтгэлцэж байж шийдвэр гардаг. Зарим үед маш халуун яриа болдог бөгөөд миний хувьд энэ нь шийдвэр гаргахад маш чухал зүйл юм. Эцсийн мөчид гишүүд бодлогын саналыг дэмжиж байгаа эсэх дээр санал хураадаг бөгөөд таны ярьж
байгаа хурлын хувьд бүгд санал нэгтэй дэмжсэн байна. Хэрэв аль нэг гишүүн дэмжихээс татгалзсан бол протокол дээр дурдагдаж, түүний шалтгаан байр суурийг тодорхой илэрхийлснээр бичигддэг. Миний хувьд Төв банкны тэргүүний хувьд хурлын өмнө бүх гишүүдтэй ярилцаж, харгалзах ямар хүндрэлүүд байгааг тодорхой болгосны дараа бодлогын саналыг хурлаар оруулах талаар шийдвэр гаргадаг.
ДР: Тэгэхээр хурлын өмнө харилцан ярилцах шатанд зөрүүтэй байр суурь үүсэх үед лоббидох ч юм уу, ямар нэг тохиролцоо хийх тохиолдол гардаг уу?
ЖП: Миний хувьд бүх гишүүдийн бодлыг хүндэтгэн хүлээж авдаг. Энэ нь лоббидох талаарх ойлголт огт биш. Өөрийн зүгээс ямар мэдээлэлтэй байгаа болон гишүүдийн санал ямар байгааг харгалзаж үзэж байж, бодлогын саналыг бий болгодог.
ДР: Таны өмнөх 2 тэргүүн Бен Бернанке, Женет Иеллен нар эдийн засгийн докторын зэрэгтэй. Харин та хуулийн чиглэлээр докторын зэргээ хамгаалсан. Төв банкийг удирдахад эдийн засгийн докторын зэрэггүй байх нь сул тал болдог уу. нөгөө талаас хувийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ихээхэн туршлагатай чинь давуу тал болдог уу?
ЖП: Миний хувьд ямар нэг талаар тийм хүндрэл гардаггүй. Би өөрөө 7 жил ХНБ-ны Захирлуудын Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа мөнгөний бодлого
болон түүний эдийн засгийн нөлөөний талаар судлахад маш их цаг зарцуулсан. Мэдээж эдийн засгийн чиглэлээр докторын зэргээ хамгаалаагүй үед зөвлөлийн гишүүнээр ажиллахын тулд тууштай суралцах хэрэг гарна. Миний хувьд суралцахад бүх амьдралаа зориулсан нэгэн. Надад танд ярьж өгөх сонирхолтой түүх байна. Би ямар ч бизнесийн мэдлэг болон туршлагагүй хэрнээ хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулж амжилт олсон нэгэн залууг мэднэ. Тийм ч учраас энэ нь боломжтой юм.
ДР: Таныг томилсон АНУ-ын Ерөнхийлөгч сүүлийн үед та болон ХНБ-ны бодлогын шийдвэрүүдийн талаар ихээхэн сэтгэл дундуур байгааг илэрхийлэх болсон. Энэ нь танд түвэгтэй санагдаж байна уу?
ЖП: Үгүй л дээ. Бид хийж байгаа зүйлдээ маш их хянамгай ханддаг. Конгресс бидэнд маш тодорхой бөгөөд чухал ажлын чиглэл өгсөн. Энэ нь АНУ-ын иргэн бүрийн амьдралд нөлөөлөхүйц ажил. Бид өөрсдийн бодлогын хэрэгслүүдийг ашиглаж, бүрэн ажил эрхлэлт болон тогтвортой үнийн түвшинг хангахыг зорьж ажилладаг. Бид энэ ажил дээр бусад хамааралгүй хүчин зүйлсийг анхаарч үздэггүй. Бид улс төрийн нөхцөл байдлыг бодлогын шийдвэртээ болон хуралдаа огт тусгадаггүй. Бид улс төрөөс хараат бус ажилладаг.
ДД: АНУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн ерөнхий зөвлөлийн тэргүүн Ларри Кудлау ноён ерөнхийлөгч Тантай уулзалт хийж магадгүй гэж мэдэгдсэн. Танд урилга ирсэн үү?
ЖП: Урилга ирээгүй байна. ХНБ-ны тэргүүн улсын Ерөнхийлөгчтэй заримдаа уулзах тохиолдол байдаг. Гэхдээ маш цөөхөн тохиолдол. Мэдээж урилгыг хүлээж аваагүй тохиолдол байхгүй бөгөөд энэ ч зүй бус юм. Тиймээс урилгын талаар ямар нэг мэдээлэл алга байна.
2019 он ба ХНБ-ны бодлогын хүү
Ярилцлагын үеэр жероме Пауэлаас хэд хэдэн удаа АНУ-ын 2019 оны эдийн засгийн төлөв болон ХНБ-ны бодлогын хүүний талаар лавлан асуусан. жероме Пауэл хариуд нь 2019 он АНУ-ын эдийн засгийн хувьд тогтвортой жил байх бөгөөд эдийн засгийн хямрал болох үндэсгүй хэмээн мэдэгджээ. Гэхдээ Ази болон бусад тивийн эдийн засгийн удаашрал, тодорхой бус байдал, цаашлаад АНУ-ын их хэмжээний төсвийн өр нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж. 2018 оны сүүлийн улиралд АНУ-ын санхүүгийн сектор хэлбэлзэлтэй байсан хэдий ч энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд тэрбээр үүнд санаа зовохгүй байгааг хэллээ. ХНБ-ны Ерөнхийлөгчийн дурдсанчлан АНУ-ын инфляци 2 хувь орчимд байна хэмээн таамаглаж байгаа ажээ.
Холбооны нөөцийн банкны олон нийттэй харилцах байдал
Жероме Пауэлийн Вашингтоны эдийн засгийн клубд өгсөн ярилцлага ХНБ-ны орчин үеийн олон нийттэй харилцах стратеги болон ХНБ-ны үүргийн талаарх сэдвээр өндөрлөв. Тэрбээр хэлэхдээ ХНБ өмнө нь аль болох нууцлаг байхыг илүүд үздэг байсан бол одоо аль болох нээлттэй байхыг эрхэмлэдэг болсон. Учир нь Төв банк нээлттэй байх тусам олон нийт Төв банкинд итгэл хүлээлгэж, Төв банк хүлээлтийг зүй зохистой удирдах боломжтой болдог байна. Иймд, ХНБ хэвлэлийн бага хурлыг тухай бүр хийж, МБХ-ны протоколыг олон нийтэд цаг алдалгүй хүргэж, олон нийтийн санал хүсэлтийг бодлогын хүрээнд хүлээж авдаг хэмээн Жероме Пауэл мэдэгдсэн.
Яагаад Төв банкнууд хараат бус байх хэрэгтэй вэ?
Жероме Пауэлийн Вашингтоны эдийн засгийн клубтэй цагаа олсон ярилцлага хийлээ хэмээн ажиглагчид үзэж байна. Учир нь Турк, Энэтхэг зэрэг цөөнгүй дэлхийн төв банкнууд хараат бус байдлаа алдах аюулд ороод байгаа билээ. Төв банк хараат бус байдлаа алдвал улс төрчид өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлэн Төв банкинд нөлөөлөх гэж оролддог. Ингэснээр тухайн улсын инфляц, валютын ханш зэрэг нь тогтворгүй болж, эдийн засаг нь хямралд өртөх аюулд ордог юм. Түүнчлэн, хөрөнгө оруулагчид хараат бус төв банктай байсан тохиолдолд тухайн улсыг тогтворгүй, найдваргүй хэмээн үзэж хөрөнгө оруулалтаа татаж, хөрөнгө оруулахаас зайлсхийдэг. Төв банкны хараат бус байдлыг олон судлаачид дэмждэг бөгөөд судалгаагаар төв банкнууд хараат бус байхдаа илүү оновчтой, ирээдүй рүү чиглэсэн шийдвэр гаргадаг хэмээн дүгнэжээ.
Эх сурвалж: https://www.cnbc.com/video