ЭНХИЙГ САХИУЛАГЧИД АЖИЛЛАГААНЫ СТРЕССТ ОРОХ НЬ БИЙ
НҮБ-ын шалгуурт тэнцэж, “дэлхийн цагдаа” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хорь гаруй алба хаагч Монголд бий. Дайн самуун бүхий орнуудад энхийг дэмжих үүрэг хүлээсэн тэдгээрийн зарим нь албаа нэр төртэй хаагаад ирсэн, зарим нь томилолтоо хүлээж буй. Бидний зочин дэд хурандаа, доктор, дэд професор Д.Энхжаргал Монголоос анх удаа НҮБ-ын цагдаагаар ажилласан эмэгтэй алба хаагч юм.
Тэрбээр ХСИС-ийн Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн Гадаад хэлний тэнхимийн багшаар ажилладаг. Хилийн чанадад улсаа төлөөлөн цэргийн атташегаар суух үе үеийн шавь нараараа бахархаж, хууль сахиулах салбарт “яралзтал” жагссан сонсогч, оюутан, офицерууд “багшаа” гээд хүндлэхэд нь баярлаж суудаг “Энхийг сахиулагч” Энхээ багштай ярилцсанаа хүргэе.
-Таныг цэргийн салбараас цагдаа руу “урвасан” гэж сонссон. Анх энэ салбарыг сонгосон шалтгааныг сонирхъё?
-Би цэргийн алба хаагчдын гэр бүлд төрж, өссөн хүн л дээ. Аав, ээж маань хоёулаа цэргийн хүн. Хэзээ ч хамаагүй, хэд ч хоногоор үр хүүхдүүдээ хаяад л үүрэг хүлээгээд явчихдаг байсан. Би айлын том охин, олон бяцхан дүүгээ хараад эмээтэйгээ үлддэг байлаа. Тиймээс “цэргийн хүн л болохгүй юм шүү” гэж боддог байв.
Гэтэл 1995 онд МУИС төгсөөд багшаар үлдэхээр бэлтгэгдэж байхад манай батлан хамгаалах салбар анх удаагаа ХБНГУ-ын БХЯ хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цэргийн алба хаагчдаа солилцох төсөл хэрэгжиж эхэллээ. Энэ төслийн хүрээнд БХЯ-аас судалгаа явуулж, цэргийн гэр бүлээс гаралтай, герман хэлтэй хүн хайтал шалгуурыг нь би бүрэн хангаж л дээ.
Тухайн үед би цэргийн хүн болохгүй гэж зүтгэсэн ч улсын төлөө, гэр бүлийнхээ нэр төрийг хүндэтгэж БХЯ-нд харъяалагдан, офицеруудад герман хэл зааж эхэлсэн юм. Одоо хүү маань ОХУ-д суралцаад, цэргийн удмын дөрөв дэх үе болон Монгол Улсдаа зүтгэж байна.
-Цэргийн хэл шинжлэлээс цагдаад орсон байх нь ээ?
-Жил бүр 25-30 офицерийг ХБНГУ-ын БХЯ-ны дэргэдэх гадаад хэлний төвд мэргэжил дээшлүүлэх курст сургадаг байлаа. Би хичээлээ ч заана, орчуулгаа ч хийнэ.
Би цэргийн алба хаагчдын гэр бүлд төрж, өссөн хүн л дээ. Аав, ээж маань хоёулаа цэргийн хүн.
Мөн цэргийн мэргэшлийн чиглэлд герман хэлдээ ч сайжирч, 2000-2004 онд Бонны их сургуульд докторын зэрэг хамгаалж ирээд БХИС-ийн гадаад хэлний сургалтын төвийн даргаар томилогдсон. Тэр үед зэсвэгт хүчний офицеруудын хэлний мэдлэг илт сайжирсан үр дүнг улбаалан цагдаагийн байгууллага дотоодын цэргийн алба хаагчдыг мөн гадаад хэлний сургалтад хамруулах шийдвэр гаргасан.
Ингээд 2009 онд тухайн үеийн Цагдаагийн академид гадаад хэлний төв байгуулж, би даргаар нь ирсэн юм. Анх ирээд зэвсэгт хүчинд заадаг байсан хөтөлбөрөөрөө эхлүүлсэн ч аажмаар цагдаад зориулж өөрчлөлт оруулсаар 2014 онд хууль сахиулахын алба хаагчдад зориулсан “TRIO 2015-2020” хөтөлбөрийг боловсруулж, сургалтад нэвтрүүлээд байна. Манай сургалтаар бэлтгэгдсэн олон офицер дэлхийн улсуудад ажиллаж, сурч, эргэж Монголдоо ирээд албаа үргэлжлүүлэн хааж байгаад баярлаж явдаг.
-Та НҮБ-ын цагдаагаар Хойд Суданд алба хаагаад ирсэн. Энэ ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-НҮБ-ын Энхийг сахиулах газрын Цагдаагийн хэлтэсээс хоёр жил тутамд тусгай шалгалтын баг хүрэлцэн ирж шалгалт авдаг. Тэнцсэн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд томилж явуулдаг юм. 2016 онд анх удаа Монголоос шалгалт авахад 56 хүн хамрагдаж, 14 тэнцсэний нэг нь би.
Шавь нартайгаа хамт Нарстайн аманд бэлтгэлд гарч, буудлага, жолооны дадлагаа тэднээр заалган, өөрөө англи хэл зааж бэлдсээр энэ шалгуурыг давсан. ЦЕГ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга байсан хурандаа Г.Бадарч, мөн Р.Чингис комиссар нарын чадварлаг, мэдрэмжтэй удирдлагын дор Монголын цагдаа нар НҮБ-ын бүрэлдэхүүн болж ажиллаж эхэлснийг энд зайлшгүй дурдах ёстой.
-Та Монголоос НҮБ-ын цагдаагаар энхийг сахиулах ажиллагаанд оролцсон анхны эмэгтэй. Дөнгөж очиход ямар нөхцөл угтсан бэ?
-Монголын цэрэг энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос эхэлж оролцсон шүү дээ. Хурандаа Н.Нямжаргал, Г.Болор нарын эмэгтэйчүүд цэргийн ажиглагчаар анхдагч болж, алба хааж байсан. Миний хувьд цагдаагийн байгууллагаас алба хаасан анхны эмэгтэй гэдэг утгаараа маш том үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа ойлгож байлаа. Би Хойд Суданд НҮБ-ын цагдаагаар үүрэг гүйцэтгэсэн.
Өөрийн эрхгүй ажлынхаа гүнд татагдан ордог, бүхий л хүч, ухаанаа зарцуулдаг юм билээ.
Ажиллагааны газар оронд ажиллагааны өмнөх сургалтад хамрагдаж Дафур мужийн төв Эл Фашераас 180км зайд орших Кабкабия гэх ажиллагааны гүнд, хөдөө сууринд томилогдсон юм. Ямар нөхцөлд, юу угтаж байгааг ч мэдэхгүй, их түгшиж байснаа нуухгүй ээ. Онгоц доошлох үед Монгол Улсынхаа төрийн далбааг хараад л уужирсан.
Тэнд байдаг UNAMID ажиллагааны /НҮБ, Африкийн холбооны хамтарсан ажиллагаа/ бааз бол Йорданы хүчжүүлсэн цагдаа, Монголын цэргийн эмнэлэг, Руанда улсын цэргийн баг, Сивпол буюу иргэний цагдаа нар болон НҮБ-ын энгийн ажилтнуудаас бүрддэг. Улс улсаас ирсэн 300 гаруй хүн нэгэн гэр бүл шиг л ажиллаж, амьдардаг газар. Тэр дундаас 60 гаруй хүнтэй Монголын цэргийн эмнэлгийн эмч, сувилагч шиг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн алба хаагч байхгүй, хүн бүр шагшин гайхдаг, номер нэг гэж хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр бахархмаар…
-НҮБ-ын цагдаагийн онцлог нь юу вэ. Тэнд ямар үүрэг хүлээдэг вэ?
-Бид энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхдээ мандатын хүрээнд л ажилладаг. Орон нутгийн цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, жендэр, хүчирхийлэлийн эсрэг сургалт, ухуулга хийх, нөхцөл байдлыг үнэлж, судлах, ард иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэй цагдаагийн алба хаагчдыг хөгжүүлэх, хүчирхэгжүүлэх, зоригжуулах, охид эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон талт ажил зохион байгуулах, НҮБ-ын бусад байгууллагуудтай хамтран статистик мэдээ гаргах, гэмт хэргийн гаралт дээр анализ хийх зэрэг маш олон үүрэг хүлээдэг. НҮБ-ын цагдаагаар үүрэг гүйцэтгэхдээ бид зэвсэггүй оролцдог.
Харин дээрх ажлыг гүйцэтгэхээр гарахад ойрын эргүүлд цагдаагийн хүчжүүлсэн хамгаалалттай, дунд, холын эргүүлд цэргийн хамгаалалт дор ажил үүргээ гүйцэтгэдэг. Өөрийн улсдаа боловсролын төлөө ажилладаг миний хувьд харь оронд, ялангуяа дайн самууны дараах орны иргэдийн боловсролын төлөө мэдлэг чадвараа зориулна гэдэг сонирхолтой, бас түшгүүртэй байсан. Өөрийн эрхгүй ажлынхаа гүнд татагдан ордог, бүхий л хүч, ухаанаа зарцуулдаг юм билээ.
-Хойд Суданы амьдрал, иргэдийн амжиргааг та дүрслэхгүй юу?
-Их л хүнд дээ. Гэмт хэрэг, хүчирхийлэл газар авсан, хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн улс. Хорь гаруй жил үргэлжилсэн иргэний дайны дараа өмнөд Судан ба Бүгд Найрамдах Судан улс болж хуваагдсан. Өмнөд Судан нь Христийн шашинтай, Судан нь исламын шашинтай. Хуваагдах үед өмнөдөөс орж ирсэн, буцаж чадаагүй иргэд нь архи их уудаг, эмэгтэйчүүд нь гар аргаар архи үйлдвэрлэдэг.
Галт зэвсгийн чанартай гэмт хэрэг, хууль бус наймаа, хүчирхийллийн гэмт хэрэг зонхилдог. Ажлын шугамаар бид Эл Фашер хотын шоронд хоригдож байгаа эмэгтэйчүүдтэй уулздаг байсан, дийлэнх нь л архи нэрсэн болон хулгайн хэргээр ял авсан байдаг. Тэдгээр эмэгтэйчүүдтэй хамт бага насны 3-4 хүүхэд нь хоригдоно. Хүүхдээ тэжээхийн тулд хоол хулгайлсан залуу эхчүүд тэнд олон бий. Ихэнх иргэд нь нэн ядуу. Дөрөв хүртэл эхнэр авахыг зөвшөөрдөг ч түүнээс ч олон эхнэртэй, нэг эмэгтэй долоо найман хүүхэд төрүүлдэг.
60 хэмийн халуунд сум нэвтрүүлдэггүй хантааз, ширмэн малгайгаа өмсөөд эргүүлд гардаг
Засгийн газраас нь иргэддээ халамжийн бодлогоор дөнгөж амь зуулгадаг. Харамсалтай нь, судан эмэгтэйчүүдийн ихэнх нь бэлэнчлээд сурчихсан, ажил хийх чадваргүй, хүүхдэдээ тэжээллэг хоол хийж өгөх ч сэтгэлгүй, мэдлэггүй байдаг юм билээ. Гурил, төмс, ногоон сонгино хааяа нэг мах гэсэн л хоолны үндсэн материалтай.
Гурил зуураад хоёр талаар нь хайрсан болоод л түүхийгээр нь хүүхдэдээ өгчихнө, гэдэс нь цэрийж, толгой нь томорсон хүүхэд маш олон. Энэ улсад долоон хүүхэд тутмын нэг нь тав хүртэлх насандаа амиа алддаг гэсэн судалгаа гаргасан байдаг. Хавтгайрсан халамжийн бодлого иргэдээ ямар ч чадамжгүй болгодгийн тод жишээ л дээ.
-Чинээлэг иргэд нь ямар амьдралтай вэ?
-За даа, хоёр гурван тэмээтэй, хэдэн ямаатай, илжигтэй айл нь баяндаа орно. Хажуудаа манай ТҮЦ шиг жижиг мухлагтай. Ийм айл суурин дотор гарын арван хуруунд багтахаар л цөөхөн бий. Тэднийг бас их дээрэмдэнэ.
-Лалын шашинтай улсад НҮБ-ын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрүүлнө гэдэг хэцүү байх?
-Шариатын хуулиас илүүтэй омгийн хууль үйлчилдэг газар. Аль цэргийн дарангуйлагч байсан, түүний үлдэгдэл оршсоор байдаг. Дээрэмчдийн болон хэт даврагчдын хэд хэдэн бүлэг сууринг тойроод байрладаг. Тэд хэзээ ч дайрч орж ирээд хүйс тэмтэрч чадахуйц зэр зэвсэгтэй, балмад этгээдүүд. Гэсэн ч НҮБ-ын болон тус улсын Засгийн газрын бодлогын эсрэг шууд дайн зарлах хурц нөхцөл одоогоор үүсгээгүй.
Кабкабия суурингийн цагдаагийн газар, эмнэлэг, сургууль нь компьютер бүү хэл утас ч байхгүй. Хүний амь хороох, охидыг хүчирхийлэх зэрэг хэрцгий гэмт хэрэг маш их гардаг. Цагдаа нь тэр болгонд хүрч, мөрдөн шалгаж чаддаггүй. Цагдаагийн бүртгэлд орлоо гэхэд ширээний тал шиг том дэвтэр гаргаж ирээд бичиж авахаас хэтрэхгүй. Үнэхээр хоцрогдсон, бүдүүлэг аргаар л гэмт хэрэгтэй тэмцдэг газар даа.
-НҮБ-ын цагдаа гэмт хэрэг мөрдөж илрүүлэх үү?
-Үгүй. Бид мандатад заасны дагуу ажилладаг. Бид гэмт хэргийн араас мөрдөн шалгах эрхгүй. Хэргийн газар очлоо гэхэд орон нутгийн цагдаагийн дараа л очих ёстой. Харин аль ч орны иргэд юун түрүүнд цагдаа л бол цагдаа гэж бидэн рүү их ханддаг байсан. Эргүүлийн үеэр олзворлсон мэдээний дагуу зарим нэг гэмт хэргийн талаар орон нутгийн цагдаагийн газартай бид ярилцлага хийдэг.
-Та хэчнээн хэргийн газар очиж байсан бэ. Ямархуу дүр зураг угтдаг вэ?
-Бид долоо хоногийн Даваа гараг болгон орон нутагт ажилладаг. Эхлээд заавал эмнэлгээр орж, буудуулсан болон хүчирхийлүүлсэн, халдварт өвчин гарсан эсэхийг нягталдаг, энгийн өвчтөнтэй уулзаж ярилцлага хийдэг. Иргэдээс мэдээлэл авахад, долоо хоног бүрт аль нэг газар хүн амины хэрэг гарчихсан, түүнийгээ цагдаад мэдэгдээгүй байдаг.
Миний юу туулсныг би л мэднэ гэдэг дээ.
Анх ирсний дараа эргүүлийн үеэр эмнэлгээр орсон юм. Тэгэхэд дээрэмчдийн бүлэг дайрч сүйтгэсэн байдалтай угтсан. Өвчтөнүүдийг түйвээж, ор дэрийг бусниулсан, эд зүйлийг нь хагалж эвдэлсэн, нүд хальтрам дүр зураг байсан. Тэр үед “би хаана ирчихэв ээ” ч гэж өөрийн эрхгүй айн түгшиж байлаа. Энэ халдлагын улмаас эмнэлэг хагас сар үйл ажиллагаагаа зогсоосон.
12-хон настай охиныг зэрлэгээр хүчирхийлээд хаясантай тулж байлаа, мөн долоо найман хүүхдийнх нь нүдэн дээр ээжийнх нь цээжийг зад буудаж алсан хэргийн газар орон нутгийн цагдаагийн хамт очиж л явлаа. Зах дээр эргүүл хийж явахад хэдхэн алхмын цаана буудалцаж ч байлаа.
Амьсгаа хурааж буй нялх хүүхдээ тэвэрсээр, бусад хүүхдээ тэжээх тариа олохоор тариан талбай руу алхаж яваа ээжтэй ч таарч л явлаа даа. Ер нь юу эсийг үзэх вэ дээ. Миний юу туулсныг би л мэднэ гэдэг дээ. Хэдийгээр би цэргийн хүн, бэлтгэгдсэн ч гэлээ эх хүний хувьд ийм тохиолдолд үнэхээр нугарч, сэтгэлийн хүнд цохилт авч байсан. Ажиллагаанаас ирээд жил болж байна. Гэвч санаанаас ерөөсөө гардаггүй.
-Та дээрэмчдийн бүлэгтэй хэр олон нүүр тулж байв?
-Ер нь жижиг бүлгүүдтэй таарах ердийн үзэгдэл. Гэхдээ хоёр удаа отолтод орж байсан. Бидний явах замыг амдаж ирсэн дээрэмчид янз бүрийн өдөөн хатгалга хийдэг. Тохиолдол гарахад бид цонхоо гурван хуруунаас илүү онгойлгож болохгүй заавартай. Дээрэмчид цонхыг бууны бөгсөөр цохих, намайг эмэгтэй хүн учраас секс доромж хөдөлгөөнүүд үзүүлэх зэргээр элдвээр авирлана. Тэр үед хүчжүүлсэн хамгаалалтаас нэг нь л эвгүй хөдөлгөөн хийвэл бүгд шүршигдэж ч болзошгүй. Бид аль болох зогсохгүй аажмаар явахад машинтайгаа тойроод давхилдаад байх зэргээр хоргооно.
-Яаж отолтоос гарсан бэ?
-Хоёр дахь удаагийн отолтод ороход би энэ талаар мэддэг болсон байсан болохоор их айсан. Гэвч үүрэг учраас сэтгэлээ чанга барих ёстой. Ер нь 2016 оны сүүлээр цагийн байдал нилээд төвөгтэй байсан үе. Бид Рвандагийн цэргийн багаар хамгаалуулсан, цэргийн ажиглагч офицер, цагдаа бид гурав л байлаа.
Ажиллагааны стресс гэж бий. Эрэгтэй цагдаа нар ихэвчлэн өртдөг.
Ер нь эвгүй. Бид даруй төв рүү мэдээлж, уулзалт хийсэн. Цэргийн ажиглагч офицер л даргалж бид хоёр яахав, дагалдаж ярилцлага, зөвшилцөл хийсэн. Дээрэмчдийн өдөөн хатгалгад автахгүй, тэвчээртэй хүлээж, юу хүсч байгааг нь сайн сонсож, аль болох тайван замаар шийдэлд хүрэх ёстойг бидэнд заасан учраас дүрмээ л барьж ажилласан. Янз бүрийн шаардлага тавьдаг юм билээ.
“Та нар бидэнд хэрэггүй, манай улсаас яв” гэнэ, Засгийн газрын цэргүүдэд хандсан шаардлага ч тавина, өөр бусад дээрэмчдийн бүлгүүдтэй ойр харьцлаа ч гэнэ… Тэр болгоныг нь сонсоод, эвээр ярьж байж л гарсан. Бааздаа ирсэн хойноо л нэг уужуу амьсгал авч, тайвширсан. Би 10 сар энэ газрын гүнд нь ажилласан. Дараа нь наашаа төв дээр ирсэн л дээ.
-Дүрвэгсдийн хуаранд хүнс ирэхэд бөөн үймээн болж байгааг мэдээнээс хааяа үздэг. Үнэхээр тэгдэг үү?
-НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд хүнс ирдэг. Гэхдээ тэвшний талаар нь хүнс ачсан хэд хэдэн машин ирдэг. Учир нь дээрэмчдэд баригдсан тохиолдолд “хүнсээ тараагаад энэ л үлдсэн” гэх тайлбараар бусад тал тэвш хүнсээ авч гарах зорилготой ингэж дутуу ачсан, зарим нь хоосон шахуу машинууд ирдэг.
-Халууныг яаж давдаг байсан бэ?
-Заримдаа жар хүртэл хэмийн халуун болно. Бид ажилдаа гарахдаа хоёр талдаа ширэмтэй сум нэвтрүүлдэггүй хантаазаа, ширмэн малгайгаа өмсөөд, цонхоо үл ялиг онгойлгоод л явдаг. Би усны саванд хөлдөөсөн цайгаа хайлсныг нь бага багаар балгаж явдаг байлаа. Монголоос авчирсан ааруулаа жижиг хуваагаад хүлхээд явдаг болсон.
Ааруул хүлхэж явахад өлсөж, цангадаггүй. Бусад маань ч “magic aaruul” гээд нэрлэчихсэн, надаас авч хүлхээд л явдаг байсан. Гэхдээ ихэвчлэн нутгийн иргэдийг хамгаалж, тэднийг амьд мэнд зөөвөрлөх, хаанаас юу дайрах бол гэж болгоомжлохоос үүдэж, халууцахаа ч мартчихсан явах их үе бий. Ер нь машины сэнс ажиллахгүй тохиолдол энүүхэнд.
-Дайны шок гэж кинонд гардаг даа, түүн шиг сэтгэхүйн дарамтад орох тохиолдол байдаг уу?
-Ажиллагааны стресс гэж бий. Эрэгтэй цагдаа нар ихэвчлэн өртдөг. Нэг орчихвол гарч чадахгүй байсаар арай гэж гурван сар болгоод амралтаа аваад гэртээ харьдаг. Ажиллагааны стресст ороход олон учир шалтгаан бий. Бид нэг гэр бүл шиг л байдаг тул стресст орсон нэгийгээ чадлаараа л халамжилж, дуртай хоолыг нь хийж өгөх, ажилд нь туслах зэргээр харилцдаг.
Намайг анх очиход ийм дарамтад орохгүйн тулд өөрийгөө үргэлж завгүй байлгахыг Монголын эмнэлэгийн багийн захирагч зөвлөсөн юм. Тиймээс би албаа гүйцэтгэчихээд орой бүр ямар нэг ажил цагдаа нарынхаа дунд зохион байгуулдаг байлаа. Багш хүн учраас яаж ийгээд л нэг юм сэтгээд олчихдог. Мөн ХСИС-ийн нэрэмжит воллейболын лигийн тэмцээнийг алба хаагчид төдийгүй суурингийн иргэдийг хамруулан зохион байгуулж байлаа. Амралтаараа энд ирээд буцахдаа цом, медаль хийлгэж аваад очиж гардуулсан. Одоо Рвандагийн цэргийн батальонд Монголын ХСИС-ийн шилжин явах цом хадгалагддаг.
-Хамгийн хариуцлагатай гүйцэтгэсэн ажлынхаа тухай ярьж өгөөч?
-Дүрсвэгсдийн хэд хэдэн хуаран байдаг юм. Нэг хуарангаас хүүхдүүдийг “татан гаргалт” гэж ярьдаг л даа, хамгаалалтан дор зөөвөрлөх хэрэгтэй болсон юм. Ер гаруй хүүхэд гаргана гэж хэлсэн тул бид 70 орчим цэргийн хамгаалалттайгаар очтол нийт 304 хүүхэд авч явахаар болсон байв. Ингээд нэмэлт хүч хүссэн ч, Рванда улсын цэргийн батальоноос хориод цэрэг л нэмэгдэх боломжтой гэв.
НҮБ-ын цагдаа нарын зүтгэлээр Суданы эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцдэг болсон
Ингээд хангалтгүй хамгаалалттайгаар тэр олон хүүхдийг солилцооны бүсээс авч гарахаас өөр замгүй болсон. Уг нь очих газар гучаадхан км-ийн зайтай. Гэсэн ч энэ замыг генерал Садикийн дээрэмчдийн бүлэг эзэлчихсэн, хүүхдүүдийг барьцаалах зорилгоор шууд олзлох, амь насыг нь хороох аюул хамар дор байсан, ийм нөхцөлд бид хөдөлсөн. Азаар ямар нэг тулгаралт бололгүй, 304 амийг эсэн мэнд авчирсан юм.
Энэ бол НҮБ-ын цагдаагийн хувьд амжилттай гүйцэтгэсэн томоохон даалгавар байсан. Мөн барьцаанаас оргон гарсан 13 настай нэг сэргэлэн хүүг баазад татан гаргалтаар авч ирэх, орон нутгийн цагдаа, НҮБ-ын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад хүлээлгэн өгөх ажлыг Рвандагийн цэргийн багийн ажиллагааны офицертой хамтран зохион байгуулсан нь бас сайн ажил болсон.
-Таныг НҮБ-д Монголын эмэгтэй цагдаагийн мөрийг тод гаргасан гэдэгтэй маргашгүй. Хийсэн, амжуулсан ажлынх нь талаар сонсмоор байна?
-UNAMID ажиллагааны удирдлагаас Засгийн газартай олон жил ярилцаж байж орон нутгийн цагдаагийн дэргэд жендэр хариуцсан ажилтантай болгосон. Кабкабия суурин үүний нэгэн адил жендэрийн ажилтантай болсон ба албаны өрөөг олон улсын цагдаагийн баг тохижуулахад би хувиасаа мөнгө гаргаж, Монголын цагдаагийн нэрийн өмнөөс компьютер бэлэглэсэн. Мөн Цагдаагийн газарт нь Хууль сахиулах их сургуулийн өмнөөс компьютер, Кабкабия суурингийн Рояал эмнэлгийг бүртгэл хийх комьютерээр хангасан. Орон нутгийн эмэгтэйчүүдэд сургалт, охид хөвгүүдэд англи хэлний хичээл заах гээд зөндөө ажил хийсэн.
-Лалын ертөнцөөс эмэгтэйчүүдийн дуу хоолой болж гарсан Малала охиныг дэлхий даяар мэддэг. Таны ажилласан оронд ийм ирээдүйтэй эмэгтэйчүүд байв уу?
-Байлгүй яахав. Намайг буцах үед Хартун гэдэг АНУ-д суралцаж төгссөн эмэгтэй эх орондоо эргэн ирсэн. Тэр бүсгүй өөрийнхөө сайхан амьдралын төлөө бол Америкад үлдэх л байсан биз дээ. Гэтэл тийм хүнд амьдралыг туулсан, биеэрээ мэдэрсэн учраас эргэн ирж, охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цуглаан зохион байгуулж, манлайлан оролцсон тухай би Монголд ирсэн хойноо уншиж маш их баярласан.
НҮБ-ын цагдаа эмэгтэйчүүдийн түгээхийг хүссэн боловсрол, эрхийнхээ төлөө тэмцэхийг ойлгуулах гэсэн хэдэн арван жилийн хөдөлмөрийн үр дүнд Суданы эмэгтэйчүүдийг цуглаан хийх хүртэл нь хөгжүүлж чадсан байгааг харахад үнэхээр сайхан байлаа.
Би охид эмэгтэйчүүдийн эрүүл амьдралын төлөө үлдсэн насаа зориулна гэж боддог. Энэ бол эрүүл хоол, спортоор хичээллэх биш. Дэлхийн бүх улсад эрүүл сэтгэхүй, амьдралын хэвшилтэй, боловсролтой, ямар ч үед хөл дээрээ бат зогсдог эмэгтэйчүүдийг бий болгохын төлөө ухамсарт амьдралаа зориулна. Нью Иоркод төвтэй НҮБ-ын цагдаа эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг эрмэлзсээр байх болно.