Жолоодох эрхгүй, согтуу 47 “жолооч”-ийг 7-30 хүртэл хоногоор баривчилжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-03-15 17:20 GMT+8

Тээврийн цагдаагийн албанаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 150 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Тэр дундаа жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилсан байна.

Энэ даваагаас баасан гараг хүртэл Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1100 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 834 дуудлага, мэдээллийг хүлээн авчээ.

1100 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 834 дуудлага, мэдээллийг хүлээн авчээ

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байх ба шалтгаан нөхцлийг үзвэл онхолдох хэлбэрээр мотоциклтой холбоотой ослын улмаас амь насаараа хохирсон байна.

Мөн нийслэлд нэг хүний амь нас хохирч, 26 хүн гэмтэж бэртсэний 8 нь бага насны хүүхэд байх бөгөөд 5 нь явган зорчигч, 3 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 17 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 18,6 хувиар, гэмтсэн хүний тоо 18 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй боловч амь нас нь хохирсон хүний тоо 40 хувиар буурсан байна. 

Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор орон нутаг болон нийслэл хотод мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж, энэ төрлийн осол, хэрэг гарч байгаа тул холбогдох байгууллагуудтай хамтран улсын бүртгэлд ороогүй мотоциклд улсын дугаар олгох, иргэдийг “А” ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамруулах, хамгаалах малгай, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшүүлэх, иргэдэд сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг орон нутгуудад зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 997 санал өгсөн байна.

Дээшээ