Хавдрын тусламж үйлчилгээний үндсэн эмчилгээний нэг нь мэс засал юм. Хавдрын мэс засал, эмчилгээг өргөн хүрээнд хийдэг бөгөөд энэ төрлийн мэс засал илүү хүнд байдаг байна.
Мэс заслын дараах хүндрэл гэж ойлголт бий. Олон улсын туршлагад мэс заслын дараах хүндрэлийг нийт өвчтөнүүдийн 3 хувиас дээшгүй байна гэж үздэг. Харин Хавдар судлалын үндэсний төвд (ХСҮТ) энэ үзүүлэлт 1.8 хувь байгаа нь мэс заслын өмнөх, дараах асаргаа сувилгаатай шууд холбоотой юм байна.
Хэдий 1.8 хувь буюу олон улсын дунджаас бага байгаа ч манай эмч нар асаргаа сувилгааг үргэлж сайжруулж, суралцаж байх ёстой гэж үздэг. Иймлд Япон багш, сувилагч нарыг урьж, хавдрын мэс заслын төрөл тус бүрээр мэс заслын өмнөх, дараахь сувилгаа сэдэвт онол, дадлагын сургалт явуулж байна гэж ХСҮТ-өөс мэдээллээ.