“Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ,
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 1992 онд анх баталснаас хойш орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн өмчийн харилцааг шинэ шатанд гаргах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байнгын тогтмол ажиллагаатай болгох, Төв, орон нутгийн харилцаа, Хурал, Засаг даргын үйл ажиллагааны эрхийн баталгаа, хамгаалалтыг сайжруулах, нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалтын буюу процедурын шинжтэй зохицуулаaгүй байсан харилцааг тодорхой болгох чиглэлээр шинэчлэн сайжруулсаар ирсэн.
Гэвч бодит байдал дээр дурдсан хуулийн өөрчлөлтүүдийн үндсэн зорилго алдагдаж, өмнө нь Улсын Их Хурлаас баримтлан хэрэгжүүлж байсан төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээний хүч суларч, удирдлагын босоо тогтолцоонд эргэн шилжих, эрх мэдлийг төвлөрүүлэх үйл явц хүчтэй илрэх чиг хандлагатай болж байна гэлээ.
Хэлэлцүүлэгт
- Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр,
- Өмгөөллийн Эм Ди Эс Хаан Лекс ХХН-ийн гишүүн Ж.Майзориг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд оруулах үндсэн асуудлууд” сэдвээр,
- Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Сүхбаатар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд орон нутгийн төлөөллийн байгууллагаас өгөх санал” сэдвээр,
- Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Төв, орон нутаг болон салбар хоорондын уялдаа холбоог хангахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавилаа.
Хуулийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ажиллаж байна.