Өнгөрч буй энэ долоо хоногт өрнөсөн гол үйл явдлуудыг эргэн харцгаая.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Н.Алтанхуяг зөвлөхийн албанаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн баасан гарагт өгч, энэ тухайгаа өөрийн сошиал хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Суданд ажиллав. Тэрээр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзав. Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-д энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад дэд Ерөнхийлөгч Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв. Мөн тус улсад алба хааж буй монголын энхийг сахиулагчидтай уулзсан юм.
“Эрдэнэт“ үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг нэг хоног саатуулсан.
- Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг,
- тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон,
- “Монголиан коппер корпорейшн“ ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин,
- Сингапур улсад бүртгэлтэй “Генетик“ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарыг 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж ажиллахаар боллоо. Тус зөвлөлийн анхны уулзалт даваа гарагт болж, зорилго, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргээ тодорхойлж, санал бодлоо солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Гэрэлт гудамж”-ны үйл ажиллагааг зогсоох талаар мэдээлээд буй. Мөн Нийслэлийн Засаг даргын ээлжит хуралдааны үеэр “Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй. Хотын дүрэм батлах тухай ажлын хэсгийн саналыг авч оршин суугчид, иргэд рүү чиглэсэн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тусгасан товч тодорхой боловсруулан дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн М.Энхболд мягмар гарагт мэдэгдэл гаргав. Тэрбээр мэдэгдэлдээ “МАХН-ын дарга Н.Энхбаяр "Эрдэнэтийн 49 хувь хэмээх луйврын схем" гэх нэвтрүүлэгт оролцох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн ор үндэсгүй гүтгэн, худал мэдээлэл өгсөн гэв.
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан хэрэг нь мөнгө угаах гэмт хэрэг байсан гэх асуудалтай холбоотой мэдээллийг даваа гарагт өгөв. Тэрбээр “ОХУ-аас Засгийн газарт ирсэн албан бичигт 12 хоногийн хугацаа заасан байсан. Энэ хугацаанд төр 400 сая америк долларын асуудлыг шийдвэрлэх боломж байгаагүй. Төр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах боломжгүй байсан. Тиймээс тухайн нөхцөлд хамгийн боломжит байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл энэ байр сууриндаа хэвээрээ байна. Засгийн газрын шийдвэр зөв байсан. Улс төрийн биш эдийн засгийн хэлээр ярьж сураасай гэж хүсэж байна" гэлээ.
БАС НЭГ ХҮҮХЭД БАГШДАА ЦОХИУЛСНЫ УЛМААС ГЭМТЭВ
Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б ангийн багшдаа зодуулсны улмаас элэг нь бяцарч өчигдөр ГССҮТ-д яаралтай хагалгаанд оржээ. Энэ талаар тус сургуулийн захирал М.Дүгэрсүрэнгээс манай сэтгүүлч тодруулахад "Би болсон хэргийн талаар нарийн мэдээлэлгүй байна. Гэхдээ тухайн багш хот руу очиж сурагчтайгаа өнөөдөр уулзсан. Сурагчийн бие өнөөдрөөс дээрдэж байгаа гэсэн. Мөн сурагчийн ар гэрийн зүгээс залруулга удахгүй хийнэ гэсэн" гэв.
ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
Theculturetrip.com цахим хуудаснаас урлаг, бизнес, хүний эрх гээд өөр өөрийнхөө салбарт манлайлан, шинийг хийж бүтээж буй долоон эмэгтэйг 2019 оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд хэмээн онцолжээ.
Тэдний дотор загвар зохион бүтээгч, ноолууран хувцасны зах зээлд амжилттай ажиллаж буй Ж.Мандхай багтсан юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, Авлигын эсрэг хуульд зааснаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай тухай албан бичиг илгээсэн. Ээлжит бус чуулганыг ирэх даваа гарагт хуралдуулах тов гаргаад буй юм.