Блү скайд болж буй чехийн боловсролын үзэсгэлэн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-03-16 13:40 GMT+8

Блү скайд зочид буудлын Сафир танхимд 14.00 цагт эхэх боловсролын үзэсгэлэн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

БНЧУ-ын ЭСЯ-наас энэ үзэсгэлэнг зохион байгуулж, Чехэд суралцах боломжийг танилцуулна. Уг арга хэмжээг нээж БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөө Бүрэн эрхт Элчин сайд ноён Ийржи Бродский үг хэлэх юм.

Үзэсгэлэнг монгол улсын нийт оюутан залууст зориулж Улаанбаатар хотын Аллианс Франсез байгууллага Улаанбаатар хот дахь Франц хэлтэн орнуудын Элчин сайд яамдтай хамтран зохион байгуулж байна. Бүгд Найрамдах Чех улс нь Франц хэлтэн орнуудын Олон Улсын байгууллагад ажиглагч орноор элссэнээс хойш 20 жил өнгөрсөнтэй холбогдуулан уг арга хэмжээнд оролцож байгаа аж.    

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ